EEP Mongolia төв

EEP Mongolia төв EEP High quality automotive parts

💯 Сэлбэг худалдан авахад✅ ОНОШИЛГОО, СУУРИЛУУЛАЛТ ҮНЭГҮЙ __________________________________⏰ Өдөр бүр: 10:00-19:00цаг☎ 9...
23/02/2024

💯 Сэлбэг худалдан авахад
✅ ОНОШИЛГОО, СУУРИЛУУЛАЛТ ҮНЭГҮЙ
__________________________________
⏰ Өдөр бүр: 10:00-19:00цаг
☎ 91999972; 96663644; 94953644; 94663644
__________________________________
Салбар 1: 📍Баянбүрдийн тойргоос хойш 400м /цагаан байр явах замд/
Салбар 2: 📍Говийн зам, 3-р Цахилгаан Станцын ард
Утас: ☎ 91999972; 96663644; 94953644; 94663644
__________________________________

 💁‍♂️ ЯВАХ ЭД АНГИЙН СЭЛБЭГҮҮД, АМОРТИЗАТОР💯🇲🇳ТОП АВТО МОЛЛ-д 🇯🇵MASUMA брэндийн Амортизатор болон бүх төрлийн машины ява...
14/09/2022


💁‍♂️ ЯВАХ ЭД АНГИЙН СЭЛБЭГҮҮД, АМОРТИЗАТОР💯
🇲🇳ТОП АВТО МОЛЛ-д 🇯🇵MASUMA брэндийн Амортизатор болон бүх төрлийн машины явах эд ангийн сэлбэгүүд худалдаалж байна.
Дэлхийн брэнд #МАСУМА амортизаторыг ТОП АВТО МОЛЛ-оос
EEP Mongolia өндөр чанартай сэлбэгийн худалдаа
Салбар 1: 📍Баянбүрдийн тойргоос хойш 400м /цагаан байр явах замд/
Салбар 2: 📍Говийн зам, 3-р Цахилгаан Станцын ард
Утас: ☎ 91999972; 96663644; 89483644; 94663644

#Масума #Япон #Сэлбэг #Явах #Эд #Анги #Машин #Амортизатор #засвар #Оношилгоо #Үйлчилгээ

💎Дээд зэргийн чанартай моторын тос💎🛢Ямар ч температурт -45-аас +45 градуст жилийн аль ч улирал хийхэд тохиромжтой м...
21/08/2021

💎Дээд зэргийн чанартай моторын тос💎
🛢Ямар ч температурт -45-аас +45 градуст жилийн аль ч улирал хийхэд тохиромжтой моторын тос #ЯПОН автомашин эзэмшигч таны машинд зориулсан шилдэг тос.
📍Хаяг: Баярбүрдийн тойргоос хойш400м "TOP AUTO SERVICE"
Утас: ☎ 91999972; 96663644; 89483644; 94663644

💁‍♂️ EPP АМАРТИЗАТОРЧанарыг чухалчилдаг хэрэглэгчидэд зориулж бүтээсэнEPP брэндийн АМАРТИЗАТОРЫГ та сонгоорой.✅ EPP сонг...
18/08/2021

💁‍♂️ EPP АМАРТИЗАТОР
Чанарыг чухалчилдаг хэрэглэгчидэд зориулж бүтээсэн
EPP брэндийн АМАРТИЗАТОРЫГ та сонгоорой.
✅ EPP сонгосон хэрэглэгч бүрд:
- Угсрах үйлчилгээ
- Явах эд ангийн оношилгоог үнэ төлбөргүй хийж өгнө.
✅ Найдвартай, Найрсаг, баталгаатай үйлчилгээг ТОП АВТО СЕРВИС-ээс авах боломжтой.
📍Хаяг: Баярбүрдийн тойргоос хойш 400м "TOP AUTO SERVICE"
Утас: ☎ 91999972; 96663644; 89483644; 94663644

🚗 Шаварт суунаа гэж бас нэг том айдас байна. Шавар ер нь барилгачдаас бусдад нь таалагддаггүй байх л даа. Тэгвэл шаварт ...
15/08/2021

🚗 Шаварт суунаа гэж бас нэг том айдас байна. Шавар ер нь барилгачдаас бусдад нь таалагддаггүй байх л даа. Тэгвэл шаварт суусан тохиолдолд яах талаар Тожоо жолооч зөвлөж байна.

🚗 Намаг шаварт суусан автомашиныг татаж гаргахад зориулалтын татлага хэрэгсэл ашиглах нь автомашиныг татаж гаргахаас гадна мөн эвдэж гэмтэх, татлага харвах зэрэг эрсдэлүүдээс хамгаалах олон давуу талтай.

🚗 Аливаа татлага хэрэгслүүд нь зориулалт, материал, чанар зэргээсээ хамаарч харилцан адилгүй байдаг.

🚗 Татлага хэрэгслээ мэдээж хэрэг олон дахин хэрэглэхийг хүсэж байгаа бол байнга шавар шавхайгаас нь цэвэрлэж хадгалаарай.

🚗 Хэрэв таны чирэгч татлага, сунгагч татлага аль нь ч бай бохир байвал бүлээн усанд дэвтээн хэд хэдэн удаа зайлж шавар шорооноос нь салгаад наргүй газар хатаан бэлтгэж байхыг зөвлөе.

1. Татлагаар чирэх, эсвэл лебёдка хэрэглэхийн аль нь ч бай... юуны түрүүнд боломжийн хэрээр дугуйн ойр орчмын хэсгийг ухаж цэвэрлэх хэрэгтэй. Суусан автомашиныг гаргахын тулд хүрзээр дугуйн эргэн тойрны сул шавар шороог зайлуулах нь маш үр дүнтэй арга техник юм. Ингэж ойр орчмын сул шавар, элс, цас зэргийг холдуулснаар автомашиныг өөрөөр нь ч гаргах боломжтой бөгөөд үгүйдээ гэхэд чирч татах ажиллагааг хялбарчилж өгдөг.

Суусан машиныг татаж гаргахдаа ямагт баталгаатай хэрэгслүүдийг ашиглаж байгаарай. Суусан автомашиныг машинаар чирч гаргахад татах өнцөг, татах татуулах машины хүч чадал, чирэх жолоочийн чадвар, нөхцөл зэрэг бүгд харилцан адилгүй байдаг. Эдгээрийн хослол нь ямар ч төрлийн нөлөөг үзүүлж болзошгүй бөгөөд жолоочийн аюулгүй байдалд нөлөөлж ч болзошгүй.

Иймээс байнга чанарын шаардлага хангасан зориулалтын татлага, хэрэгслүүдийг ашиглахыг зөвлөж байна. Учир нь автомашиныг хэт хүчтэй угзран татах үед татлага, тороос харвах, автомашиныг эвдлэх аюултай байдаг. Харин зориулалтын татлага хэрэгсэл нь эдгээр эрсдэлүүдийг тооцож хийгдсэн бөгөөд тодорхой шаардлагуудыг хангасан байдаг учраас гарч болох аливаа эрсдэлээс таныг хамгаалах болно.

2. Автомашиныг татаж гаргахад чирэгч автомашин ба ашиглаж буй хэрэгслүүдэд их хэмжээний ачааллыг үзүүлдэг. Энэ нь эргээд чирч буй машиныг гэмтээж болзошгүй учир чирэгч машины ганц голын цэгээс таталгүй 2 цэгээс нь татаж энэхүү ачааллыг бууруулах хэрэгтэй.

3. Суусан автомашиныг хүчтэй угзарч, мөн өөрөөр нь хүчилж гаргаж байгаа тохиолдолд татаж гарч ирсэн машин огцом хүчээр чирэгч машинаа мөргөх эрсдэлтэй байдаг. Ямар ч тохиолдолд автомашиныг татаж гаргахдаа эхлээд зугуухан эхэлж - аажмаар хүчилж татаж гаргадгийг анхаарах хэрэгтэй.

4. Машиныг шавраас татаж гаргах нь ямар нэг үзэгчдэд зориулсан үзүүлбэр биш, эрсдэлтэй учир эргэн тойрондоо хүмүүс тойрч зогсоон харуулах хэрэггүй. Татлага болон чирэгч олсныхоо дунд хүндрүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь угзарч тийрэх эрсдэлээс хамгаалдаг. Хэрэв танд зориулалтын татлага хүндрүүлэгч байхгүй бол хуучин цамц алчуур норгож ашиглаж болно. Гэхдээ зөвхөн хөнгөн тэргэнд энэ аргыг хэрэглээрэй.

🚗 Хөдөлгүүрийн ажлын явцад тосны чанар байнга өөрчлөлтөд орж байдаг. Чанарын өөрчлөлт нь хөдөлгүүрт явагдах физик, химий...
12/08/2021

🚗 Хөдөлгүүрийн ажлын явцад тосны чанар байнга өөрчлөлтөд орж байдаг. Чанарын өөрчлөлт нь хөдөлгүүрт явагдах физик, химийн процесс бөгөөд энэ нь тосны хуучралтын ерөнхий ойлголтыг тодорхойлдог.

🚗 Тос хуучралтын улмаас чанарын үзүүлэлтүүд нь тодорхой хугацаанд зөвшөөрөгдөх хэмжээнээс буурч тослогооны системийн бүх тосыг бүрэн солих шаардлага зайлшгүй гардаг. Бас металл хоорондын үрэлтийн үртэснээс муудна. Хөдөлгүүрийн тос солихгүй удаан явбал төмрийн үртэс цугларч, тостой холилдон тосны цэвэрлэх болон тослох процессыг муутгана, улмаар хүнд засвар хийх шаардлагатай болгоно.

🚗 Хөдөлгүүрийн тос ашиглалтын явцад хөөсрөлт ихээр үүссэнээр тос хуучирч чанараа алддаг учраас түүнийг тодорхой хугацаагаар ашиглан солих зайлшгүй шаардлагатай.

🚗 Манай орны нөхцөлд тос солих үечлэлийг багаар авах нь зүйтэй. Манай замын нөхцөл маш хүнд бартаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай учир энэ нь хөдөлгүүрийн тосны чанарын үзүүлэлтийг шууд бууруулдаг. Дизель хөдөлгүүрийн хувьд ачаа их ачдаг, их ачаалал авдаг хөдөлгүүрийн хувьд тосыг хугацаанаас нь өмнө сольж байх нь хөдөлгүүрийн наслалтыг уртасгаж өгдөг.

Address

Говийн зам, 3-р цахилгаан станцын ард
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when EEP Mongolia төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to EEP Mongolia төв:

Share