03/10/2026
🚗 ИЖИЛ ОН, ИЖИЛ ГҮЙЛТТЭЙ ХОЁР K5-ийн ҮНЭ ЯАГААД ХЭДЭН САЯАР ЗӨРДӨГ ВЭ?
KIA-ийн машин сонирхож байгаа бол хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй зүйлсийн нэг бол машины TRIM буюу тоноглолын ангилал юм.
K5, Sorento, Sportage, Carnival зэрэг KIA-ийн олон загварт дараах тримүүд байдаг.
Trendy → Prestige → Noblesse → Signature
❌ TRENDY
Хамгийн доод, суурь хувилбар.
Үнэ нь хямд харагддаг ч тоноглолын хувьд хамгийн энгийн.
Navigation, суудлын салхивч, Smart Key, цахилгаан суудал зэрэг өдөр тутамд хэрэгтэй тоноглолууд байдаггүй.
👉 Тиймээс Trendy-г зөвхөн хямд гэдэг шалтгаанаар сонгох хэрэггүй. Дараа нь тоноглол нэмэхэд зардал нэмэгдэнэ.
✅ PRESTIGE
Миний хувьд эндээс эхэлж санал болгоно.
Trendy-гээс илүү өдөр тутамд хэрэгтэй тоноглолууд нэмэгдэнэ.
• Navigation
• 통풍시트
• цахилгаан жолоочийн суудал
• Smart Key
• Smart Trunk
• Full Auto Air Conditioner
• жолооны хүрдний халаалт
• арын камер зэрэг тоноглолуудтай болно.
Өөрөөр хэлбэл “машинтай болох” биш, “тухтай унах” түвшин эндээс эхэлнэ.
⭐ NOBLESSE
Prestige дээр нэмэгдээд илүү дээд зэрэглэлийн тоноглолууд орно.
• 12.3" Digital Cluster
• 360° / Around View камер
• Blind Spot Monitor
• урд parking sensor
• илүү дээд зэрэглэлийн салон зэрэг.
Эдгээр тоноглолууд нь хэрэглээнд ч, дараа нь зарахад ч хэрэгтэй.
👑 SIGNATURE
Хамгийн дээд түвшний үндсэн хувилбар.
Noblesse-оос илүү:
• дээд зэрэглэлийн арьсан салон
• Ambient Lighting
• илүү том дугуй
• цахилгаан суудал
• суудлын memory
• Remote Smart Parking Assist гэх мэт нэмэлт тоноглолууд орно.
Гэхдээ Signature байна гээд бүх option заавал байгаа гэсэн үг биш.
Яг машиныг сонгохдоо тухайн машины тоноглолыг тусад нь шалгах хэрэгтэй.
🔥 ТЭГЭЭД АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ?
Trendy
❌ Үнэ нь үнэхээр давуу биш бол алгас.
Prestige
✅ Эндээс эхэлж хай.
Өдөр тутамд хэрэгтэй тоноглолын ялгаа их.
Noblesse
✅ 360 камер, digital cluster, blind spot зэрэг илүү тоноглол хүсвэл сайн сонголт.
Signature
⭐ Дээд зэрэглэлийн тоноглол хэрэгтэй бөгөөд Noblesse-оос үнийн зөрүү бага байвал сонгох.
📌 ХАМГИЙН ГОЛ НЬ
Ижил он + ижил гүйлт = ижил машин гэсэн үг биш.
TRIM-ийг харах нь чухал юм.
Хямд машин авах биш, илүү зөв тоноглолтой машин авах нь чухал. 🚗
💳 Дараах визүүд дээр бүх төрлийн автомашин 100% зээлээр гарах боломжтой.
A-1, A-2, A-3
D-2, D-7, D-8, D-9, D-10
E-1, E-2, E-3, E-4, E-5, E-7, E-9
F-1, F-2, F-3, F-5, F-6, H-2
☎ 010-2153-9699
Сувон хот, Автоколлекшин центер
📍수원시 권선구 권선로309, 212호