coffeetimes.mn

coffeetimes.mn Кофе уух зуураа гарчигла

☕️Иргэд цалингийнхаа 20 гаруй хувийг татварт суутгуулдаг нь угийн амьдралд нь хүрэлцдэггүй бага цалингаас гар дээр ирэх ...
28/05/2026

☕️Иргэд цалингийнхаа 20 гаруй хувийг татварт суутгуулдаг нь угийн амьдралд нь хүрэлцдэггүй бага цалингаас гар дээр ирэх хэмжээг багасгаж байгаа нь эдийн засгийн хямралтай энэ цаг үед иргэдэд ихээхэн дарамт болж байгаа юм. Хувь хүний орлогын татварын 10 хувийг 1 хувь болгож бууруулах нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурж, дэмжсэн юм. Тиймээс хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, батлахыг нийгэм шаардаж буй.
☕️Хөдөлмөр эрхэлж буй иргэн сар бүрийн цалингийн 20 гаруй хувийг татварт суутгуулдаг бөгөөд орлого их байх тусам татварын хэмжээ нэмэгддэг. Улмаар гар дээр ирж буй цалингийн хэмжээ амьдралд хүрэлцээгүй цаашлаад сар бүр төлдөг татварынхаа хариуд хангалттай үр ашиг хүртдэггүй гэж иргэд үзэж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засагчийн зүгээс нийтийн өргөдлийн цахим системд өнгөрсөн оны 3-р сард хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдлийг байршуулж, 30 хоногийн хугацаанд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурж, дэмжсэн юм. Үүнтэй холбоотойгоор хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
www.coffeetimes.mn

☕️Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын 4 багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээ...
26/05/2026

☕️Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын 4 багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоолоо. Хорио цээрийн дэглэм 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд үргэлжилнэ.
☕️Тус шийдвэрийн хүрээнд:
Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3,5 дугаар багын нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно.
- Хяналтын постууд 24 цагаар ажиллана
- Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина
- Ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ
- Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглоно
-Малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно

❌Иргэд, малчдыг:
- Дур мэдэн зорчихгүй байх
- Малын хөдөлгөөн хийхгүй байх
- Баталгаагүй мэдээлэл түгээхгүй байх
-Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.

26/05/2026

☕️Baristas in UB☕️
☕️Улаанбаатар хотын хэмнэлийг шинэхэн кофегоор хөглөдөг, кофе урлаач бариста нарыг бид энэхүү буландаа онцолдог билээ. Энэ удаад МУИС-ийн 4-р байрны ард байрлах Lamour En Partage кофе шопын Бариста Соёмбо, Номун нарыг онцолж байна :)
☕️Та өглөө бүр таны гарт халуухнаараа ирдэг кофег урладаг бариста нарыг та ямар хүмүүс байдаг бол гэж боддог уу? Аяга кофег бэлтгээд үйлчлүүлэгчид өгөх үедээ тэдэнд ямар сэтгэгдэл төрдөг болохыг, ажлын орчноосоо тэд хэрхэн кайф авдаг болохыг Baristas in UB асуух болно.
Lamour En Partage
www.coffeetimes.mn

☕️...Хайртай бүхэндээ... хэмээн уянгалаг хоолойгоор аялгуулан хэлдэг уриатай Yuna сүлжээ ресторан Бээжин хотод салбараа ...
25/05/2026

☕️...Хайртай бүхэндээ... хэмээн уянгалаг хоолойгоор аялгуулан хэлдэг уриатай Yuna сүлжээ ресторан Бээжин хотод салбараа нээлээ.
☕️Одоогоос 10 жилийн өмнө анхны салбараа таван хүний бүрэлдэхүүнтэй нээж байжээ... Арав гаруй жилийн хугацаанд тэд 500 гаруй ажилтантай болж өргөжөөд зогсохгүй зөвхөн ресторанаар эхэлж байсан бизнес нь сүүн бактерын ундаа, кимчи үйлдвэрлэл зэрэг хоол үйлдвэрлэлийн салбарт худалдаа эрхлэх байдлаар өргөжиж өнөөдөр Монгол улс даяар YUNA гэх брэндийг мэдэхгүй хүнгүй болтол брэндээ бүтээж чадсан тэднийг coffeetimes редакц онцолж байна.
https://coffeetimes.mn/article/6a13a47672667a3b2c118567

☕️Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдад ажиллаж, тариаланчид болон газар ...
25/05/2026

☕️Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдад ажиллаж, тариаланчид болон газар тариалангийн салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Томилолтын үеэр хаврын тариалалтын явц, салбарын санхүүжилт, техник технологийн шинэчлэлийн талаар хэлэлцэж, тариаланчдын санал хүсэлтийг сонсов.
☕️Сэлэнгэ аймаг энэ жилийн хаврын тариалалтаар нийт 134.4 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөснөөс 128.9 мянган га-д улаанбуудай, 5.4 мянган га-д бусад үр тариа, 2.4 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо тарихаар төлөвлөжээ. Тавдугаар сарын 22-ны байдлаар тариалалт 35 орчим хувьтай үргэлжилж байна.
https://coffeetimes.mn/article/6a138d6a72667a3b2c117cee

☕️Өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн зохицуулах хороо “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн 2025 оны нэгдсэн суда...
25/05/2026

☕️Өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн зохицуулах хороо “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн 2025 оны нэгдсэн судалгааг танилцуулж, зохицуулалттай салбарын засаглалын үнэлгээ анх удаа буурсан дүнтэй гарсныг онцоллоо.
☕️Судалгаагаар нийт 160 зохицуулалттай этгээдийн компанийн засаглалын кодексын хэрэгжилтийн жилийн дундаж үнэлгээ 77.8 хувь болсон нь өмнөх оны мөн үеэс 2.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт болов. Харин мэдээллээ шинэчлэн ирүүлсэн 114 байгууллагын давтан үнэлгээний дундаж 81.6 хувьтай гарчээ.
https://coffeetimes.mn/article/6a138c4672667a3b2c117c4a

☕️☕️Дэлхийн загварын ертөнцийн өнгөний чиг хандлагыг тодорхойлогч Pantone институт Лондонгийн загварын долоо хоногийн 20...
24/05/2026

☕️☕️Дэлхийн загварын ертөнцийн өнгөний чиг хандлагыг тодорхойлогч Pantone институт Лондонгийн загварын долоо хоногийн 2026 оны хавар, зуны улирлын өнгөний тайлангаа танилцуулж, ирэх улиралд “өдөр тутмын хэв маягийг шинэ өнцгөөр сэргээсэн” өнгөнүүд давамгайлахыг зарлалаа.
https://coffeetimes.mn/article/6a124f4c72667a3b2c114506

23/05/2026

☕️Үндэсний шинжлэх ухаан технологийн сан Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан О.Хурцбаатар: "Манай хүрээлэн жилд 100орчим эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд гаргаж, туршиж, эм бэлдмэл, инновац үйлдвэрлэдэг. Туршигдсан эм, бэлдмэлүүдийг хувийн компаниуд үйлдвэрлэж, мал эмнэлэг, мал аж ахуйн үйл ажиллагаанд ашиглаж байна"
☕️ҮШУТС нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн суурь болон хавсарга судалгааг дэмжих, тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой бөгөөд мал аж ахуй, ургамал, хөдөө аж ахуй, анагаах ухааны салбаруудын шинэ инноваци бүтээл, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг бид цувралаар онцлон хүргэх болно.
www.coffeetimes.mn

☕️Өмнөговь аймгийн Даланзадгад хотын бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэж, тэдний эрх ашгийг хам...
23/05/2026

☕️Өмнөговь аймгийн Даланзадгад хотын бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэж, тэдний эрх ашгийг хамгаалах, хөгжлийг дэмжих зорилготой “Даланзадгад хотын бизнес эрхлэгчдийг дэмжих ТББ” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
☕️Тус байгууллага нь Даланзадгад хотод бүртгэлтэй бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамарсан нэгдсэн платформ болж, хамтын хөгжил, тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлэх зорилготой юм.
https://coffeetimes.mn/article/6a0e74c772667a3b2c10a901

☕️Өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон кофе нь дэлхий даяар сая сая хүний өглөөг сэргээж, төвлөрлийг нэмэгдүүл...
23/05/2026

☕️Өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон кофе нь дэлхий даяар сая сая хүний өглөөг сэргээж, төвлөрлийг нэмэгдүүлдэг чухал ундаа хэвээр байна. Гэсэн хэдий ч кофе сонирхогчдын өмнө байнга тулгардаг нэг асуулт байдаг нь “нунтагласан кофе (ground coffee) юу, эсвэл уусдаг кофе (instant coffee) юу илүү вэ?” гэсэн сонголт юм. Кофены зах зээлд бүтээгдэхүүний төрөл, боловсруулалтын арга, амт, чанараас шалтгаалан олон янзын хувилбарууд бий болсон бөгөөд хэрэглэгч бүр өөрийн амьдралын хэв маягт тохирсон сонголт хийдэг болжээ.
https://coffeetimes.mn/article/6a0ef0f572667a3b2c10bc65

Address

Ulaanbaatar

Telephone

89743005

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when coffeetimes.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to coffeetimes.mn:

Share