Авто үзлэг, оношлогооны төв

Авто үзлэг, оношлогооны төв Автомашин эзэмшигч та бүгд автомашиныхаа үзлэг оношлогооны талаарх мэдээллийг аваарай.

Халдвар эрчимжсэн байна шүү. Битгий зорчоорой.
03/03/2017

Халдвар эрчимжсэн байна шүү. Битгий зорчоорой.

05/12/2016

УЛААНБААТАР - ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ, ТУСГААРЛАХ ЗУРВАС БҮХИЙ ЗАМ БОЛГОЖ ӨРГӨТГӨНӨ

Улаанбаатар - Дархан чиглэлийн зам нь 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ.

Энэ зам нь ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу зэрэг нөхцөлөөс шалтгаалан осол их гарах болсон.

Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.

Шинэчлэлийн хүрээнд ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Автозамын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгажээ.

10/11/2016

Жолооч та бүхэн техникийн хяналтын үзлэгтээ идэвхитэй хамрагдаарай.

Тулгуур эд анги дээр автомашин явдаг. Эдгээр эд ангиуд муудвал аюулгүй байдал болоод туулах чадвар эрс муудаж зорчигчийн...
07/11/2016

Тулгуур эд анги дээр автомашин явдаг. Эдгээр эд ангиуд муудвал аюулгүй байдал болоод туулах чадвар эрс муудаж зорчигчийн тав тухтай байдал алдагддаг. Хэдийгээр таны машин зүгээр боловч доорх зураг дээрх хугацаанд зайлшгүй шалгуулж байгаарай. Хэрвээ үзлэгээр ямарваа нэгэн гэмтэл илэрсэн бол даруй солиулахыг зөвлөе. Тулгуур эд ангийн сэлбэгийг солихдоо зөвхөн оригнал бүтээгдэхүүн ашиглаж дадаарай

ДУГУЙНЫ ХЭМЖЭЭ БОЛОН БУСАД МЭДЭЭЛЛИЙГ УНШИХ НЬТухайн автомашинд тохирох дугуйны үзүүлэлтийг хаалганы арын багана, урд ха...
03/11/2016

ДУГУЙНЫ ХЭМЖЭЭ БОЛОН БУСАД МЭДЭЭЛЛИЙГ УНШИХ НЬ

Тухайн автомашинд тохирох дугуйны үзүүлэлтийг хаалганы арын багана, урд хайрцаг болон түлш хийх савны таган дээр байршуулсан картнаас мэдэж болдог. Харин дугуйны хажуу талд /бөөр/ байх код нь тухайн дугуйны төрөл, зориулалтын талаарх мэдээллийг илтгэдэг.

Хэмжээ/ Size. P235/70R16 бол нийтлэг хэрэглэгддэг дугуйны нэг юм. P үсэг нь ихэвчлэн суудлын тэргэнд зориулагдсан байдаг ч зарим тохилдолд бага болон дунд оврийн ачааны машинд хэрэглэгддэг. 235 нь дугуйны өргөнийг мм-ээр, 70 нь дугуйны хажуу талын харьцаа, R нь дугуйны диаметрыг инчээр илэрхийлсэн утгуудуудыг тус тус заадаг.

Даацын үзүүлэлт/ Load index. Энэ үзүүлэлт нь дугуйны даацын боломжид хэмжээг илэрхийлдэг. Нийтлэг хэрэглэгддэг 104 даацын үзүүлэлттэй дугуй гэхэд 900 кг даацтай байх жишээтэй. Дугуйг сонгохдоо картан дээрх даацын үзүүлэлтээс бууруулахгүй байхаар сонгоорой.

Хурдны харьцаа/ Speed rating. Даацийн үзүүлэлтээс гадны хурдны харьцаа нь тухайн дугуйг хамгийн ихдээ хэдэн км/цаг хүртэл хурдлахад тогтвортой байхыг илтгэдэг. Хурдны үзүүлэлтыг том латин үсгүүдээр илэрхийлдэг ба S нь 180 км/цаг, T нь 190 км/цаг. Q нв 159 км/ цаг, H нь 209 км/цаг, V нь 240 км/цаг, W нь 270 км/цаг, Y нь 299 км/цаг, ZR буюу 240 км/цаг зэрэг хурдны дээд хягаарыг заадаг.

Тэлэлт болон темпратурын үнэлгээ/ Traction and temperature scores. Дугуйн нь чийг нэвтрүүлэх болон темпратурын нөлөөллөөс хамгаалагдсан байдлаар үнэлэгддэг. Тэлэлтийг үзүүлэлт АА гэсэн бол хамгийн сайн C гэсэн болон хамгийн муу. Темпратурын хамгаалалт нь А-ээс С руу буюу сайнаас муу руу заадаг.

Даралтын хэмжээ. Картан дээрх зөвлөмжийг харах

Дугуйг үйлдвэрлэсэн хугацаа. Дугуйны хажуу талд бичсэн 4 орон нь хэдэн оны хэд дахь долоо хоногт үйлвэрлэсэн талаар заадаг. Жишээ нь: 2211 гэвэл 2011 оны 22 дахь долоо хоногт үйлдвэрлэсэн гэж уншигдана. 2 жилээс дээш настай дугуйг худалдан авахаас татгалзаарай.

01/11/2016

Шинэ болон хуучин жолооч нарт хэрэг болох үүднээс дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

-Халуун өдөр бага түлштэй явахгүй байх хэрэгтэй. Энэ нь бензин насос эвдэж болох юм.

-Машинд аптек ба гал унтраагч заавал авч явах хэрэгтэй. Үүнээс гадна зарим нэгэн чухал зүйлс бий. Барилгачдын бээлий, канистр сав, гал хамгаалагчийн гэр, чийдэн, орвертк, ком багаж үүнд багтана.

-Машины шил цуурсан бол хумсны тунгалаг лакаар тогтоож болно. Энэ нь цууралтыг зогсоож, үйлчилгээний төвд засварлуулахад хүргэж өгнө.

-Хэрэв таны машины дугуй хагарсан, нөөц дугуй байхгүй, гэвч насос байвал дараах аргыг хэрэглэ. Насос руу 1 л ус хийгээд, дугуй руу зөөлөн шах. Цааш нь дугуйн хошууг эргүүлж хийл.

-Ингэснээр хөдөлгөөний үед ус дугуйн доторх гадаргууг бүрхэж хийг алдагдуулахгүй болгоно.

-Хэрэв машины цонх цантвал алчуураар цонхоо арчихыг бүү яар. А/С асаахад салон доторх агаар хуурайшиж цонх цантахаа болино.

-Шилэн дээр наасан цаасны үлдэгдлийг бүрэн арилгахын тулд түүний дээр нойтон алчуур 10 минут байлга. Ингэхэд цаасны үлдэгдэл арилна.

-Гарааш руу ороход урд гуперээр хана мөргөнө гэж болгоомжилж байгаа бол дээд таазанд ердийн теннисний бөмбөг тодорхой өндөр зүү. Бөмбөг шилийг зөөлөн цохиход тоормосоо гишгээрэй.

-Бүдгэрсэн пластик гэрлийг шилийг гялалзсан тод өнгөтэй болгохын тулд шүдний оо түрх. Гэрлийн шил, дугаарын тэмдэг, машинаа цэвэрлэхийн тулд хуурай алчуур бүү хэрэглэн. Сэв суулгах магадлалтай байдаг.

-Автомашины үнэр дарагч нь хүн бүхэнд таалагдаад байдаггүй. Тааламжтай үнэртэй лааг худалдан авч, шилэн саванд байрлуул. Зуны халуунд лаа бага зэрэг хайлж, тааламжтай үнэр гаргана.

ТҮЛШ ХЭМНЭХ АРГУУД

-Зөөлөн хөдлөх ба зөөлөн тоормослох нь бензин хэмнэхэд тустай. Машинаа элдэв зүйлээр дүүргэх хэрэггүй. Нэмэлт 45 кг ачаа бүрт түлш зарцуулалт 2%-аар ихэсдэг.

-Машинаа брезентээр хучих хэрэггүй. Зарим жолооч халуун нар, бороо, цаснаас хамгаалж хучдаг. Брезент нь кузовт ууран бааны үүрэг гүйцэтгэж, өөртөө шингээсэн химийн бодис ба чийгийг машины будганд шингээдэг. Ингэснээр кузовын будаг гэмтэж, ховхрох үндэслэл болно.

Prius 20 автомашиныг дугуйгаар хэрхэн өндөрлөх вэ?Prius 20-ийг үйлдвэрээс стандарт дугуйтайгаа гадаргуугаас тэнхлэг хүрт...
27/10/2016

Prius 20 автомашиныг дугуйгаар хэрхэн өндөрлөх вэ?

Prius 20-ийг үйлдвэрээс стандарт дугуйтайгаа гадаргуугаас тэнхлэг хүртлэх зай нь 14.5 см байхаар бүтээсэн байдаг.

Энэ нь манай орны замын нөхцөлд намдаад байдаг учир хурд сааруулагч, энхэл донхолтой замаар явах үед тэнхлэг тулах, шүргэх, цохих гэх мэт хүндрэл тохиолддог. Иймээс ихэнх хэрэглэгчид аль болох өндөрлөж дээрх асуудлуудыг шийдэхийг хүсдэг.
Prius 20 автомашинд стандарт хэмжээтэй дугуй нь 185/65/R15 бөгөөд жолооч нар практик дээр дараах хэмжээгээр томруулж өндөрлөдөг.

195/65/R15
205/65/R15
215/65/R15
Эдгээр хэмжээстэй дугуйг хийснээр таны машины газраас тэнхлэг хүртэлх зай хир өндөр болохыг зурагнаас үзээрэй.

Үйлдвэрлэгчийн зүгээс хаалганы бага дээр заасан дугуйг ашиглахыг анхааруулсан байдаг. Хэрвээ тохиромжгүй дугуй ашиглавал осолд хүргэх хүртэл аюултай байдал бий болохыг анхааруулая.

Хянах самбар дээр асдаг гэрлүүдийн тайлбар
27/10/2016

Хянах самбар дээр асдаг гэрлүүдийн тайлбар

BMW 5 цувралын гайхалтай реклам. Таныг 13 минутын турш уйдаахгүй. Бараг james bondhttps://www.youtube.com/watch?v=jzUFCQ...
26/10/2016

BMW 5 цувралын гайхалтай реклам. Таныг 13 минутын турш уйдаахгүй. Бараг james bond
https://www.youtube.com/watch?v=jzUFCQ-P1Zg

The Escape, featuring the All-New 2017 BMW 5 Series. To learn more about this film, visit BMWfilms.com.

26/10/2016

Хүйтэнд хонуулсны дараа хөдөлгүүр бээрч, асаалт мууддаг. Энэ үед доорх аргуудаас туршаад үзээрэй. Амьдрал дээр шалгарсан бодит аргууд тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

1.Машинаа асаалгүй түлхүүрээ АСС байрлал дээр тавьж их гэрлээ 30 сек асаагаарай. Ингэж царцсан аккумуляторт ачаалал өгснөөр доторх электроныг хөдөлгөөнд оруулж асаахад илүү хялбар болгодог.

2.Түлхүүр түлхэн стартерыг эргүүлэхдээ хэт удаан дарж болохгүй. Үүнээс болж аккумуляторын цэнэг болоод стартерын доторх ороомог халж муу нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс стартерыг 10 секундээс илүү эргүүлэх хэрэггүй.

3.Хүйтэнд машин асаах үйлдэл хийхээс өмнө хаазан дээр тултал гишгэж байгаад түлхүүрээ түлхэн асаах үйлдэл хийвэл хөдөлгүүрийн асалт сайн байх болно. Учир нь бензин насосны даралтыг сайжруулж, түлхүүр түлхэхэд форсунк дээр бензин цацагдахад бэлэн болдогтой холбоотой юм.

4.Хүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал тосыг шалгаж байгаарай. Учир нь шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цилиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч, асаалт муудаг.
Хэрвээ машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шубээ авч бензин холилдсон эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шуубны үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр мэдэж болно.

Address

Сонгино хайрхан, Автобус 2-н хойно
Ulaanbaatar

Telephone

96888568

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Авто үзлэг, оношлогооны төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share