24/08/2026
Бензин тос тасраад хүмүүс цахилгаан машин сонирхож байх шиг. Би 3 жилийн өмнө Tesla авсан. 100 хувь цахилгаан машин.
Туршлагаасаа хуваалцая.
📍Өвөл цэнэгээ алдах уу гэж асуудаг. Өвөл цэнэгээ 20-30 хувь алдана. 10 хоноод нэг цэнэглэдэг байсан бол 7 хоногтоо цэнэглэнэ гэсэн үг.
📍Цэнэглэгч олдох уу гэж. Би 3 жилийн хугацаанд 6 удаа л гадуур цэнэглэсэн. Бусад үед нь гарашдаа энгийн 220-р цэнэглээд явдаг. Орой залгаж хонуулахад өглөө дүүрсэн байдаг.
📍Цэнэгээ хэр барьдаг вэ? 10-14 хоногтоо нэг цэнэглэдэг. Шөнийн тарьф хямд учир сард 40 мянга гардаг. Өмнө том машин унаж байхад банкаа 400-р дүүргэдэгтэй харьцуулахад бараг үнэгүй гэсэн үг.
📍Дугаарын хязгаарлалтанд орохгүй. Бензин тасрах, оочир дугаар гэдэгт санаа зовохгүй болсон.
📍Хөдөө явахад яадаг вэ? Хөдөө явалтгүй, 100 хувь хотын машин. Яахав Дархан ороод ирнэ. Түүнээс цааш бол хэцүү.
📍Аюулгүй байдал. Шөнө орой, гэрэлтүүлэг муутай орчинд олон сенсортой учир осол аваараас найдвартай хамгаална. Нүдэнд харагдахгүй бартаа саад, хүн малыг холоос мэдрэнэ.
Өвөл утаатай байхад кабинд юу ч үнэртэхгүй, битүүмж дээд зэрэг. Дуу чимээгүй, хүч чадал сайтай. Өвөл зуны тос солиулна гэхгүй. Шил арчигч шингэнээс өөр хийх юм байхгүй.
📍Сул тал
▪️Буцаж зарахад хэцүү. Зарлаа гэхэд нэлээн хямдруулах хэрэгтэй болно.
▪️Хөдөө явдаг хүнд тохиромжгүй. 200-300 км радиуст явна гэж тооц.
▪️Заавал гараштай, тэндээ цэнэглэгчтэй байх хэрэгтэй. Гадуур цэнэглэгчийг онцгой үед л хэрэглэнэ.
▪️Бүтэн шилэн дээвэртэй учир зун дээрээс халах гээд байдаг. Зориулалтын хаалт аваад хийчихэд асуудалгүй.