26/05/2025
BYD компани өнгөрсөн амралтын өдрүүдээр автомашинуудынхаа үнийг 35 хүртэлх хувиар бууруулах гэнэтийн шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдад цохилт болж, улмаар Хонконгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш огцом уналаа.
Тус компанийн хувьцаа даваа гарагийн арилжаа эхлээд 9 гаруй хувиар унасан бол Li Auto, Great Wall Motor, Geely зэрэг өрсөлдөгчдийнх нь хувьцаа 5-аас дээш хувийн уналттай арилжаалагдаж байна.
Салбартаа тэргүүлэгч BYD автомашинаа эрс хямдруулснаар Хятадын дотоодын зах зээл дэх үнийн өрсөлдөөний гал дээр тос нэмж, цаашлаад ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдыг нөмөрснөөр ийнхүү зарах хөдөлгөөн эрчимжлээ.
BYD ирэх VI сар дуустал цахилгаан болон цэнэглэдэг хайбрид хөдөлгүүртэй 22 загварынхаа үнийг хямдруулах аж. Тэр дундаа компанийн одоогийн хамгийн хямд загвар "Seagull"-ийн үнэ 20 хувиар буурч, ердөө 55,800 юань буюу 7780 ам.доллар болгосон байна.
Дараах холбоосоор үргэлжлүүлэн уншаарай.
bloombergtv.mn/news/mb4px7