03/12/2025
❄️ Өвлийн улиралд жолооч бүрт өгөх чухал зөвлөгөө ❄️
Өвлийн хүйтэн улирал эхэлж байна. Таны машин удаан хугацаанд асуудалгүй явахын тулд дараах зүйлсийг анхаараарай 🚗✨
🔋 1. Аккумулятороо шалга
Хүйтэнд хүчин чадал огцом сулрах тул шалгуулж, аккумулятороо ашиглаад 3 жил болсон бол урьдчилан солиулахыг зөвлөж байна.
🧊 2. Антифризээ заавал шалгах
–25°C хүртэлх хүйтэнд тэсвэртэй байх ёстой. Өөр өнгийн антифриз хооронд хольж болохгүй.
🛢 3. Моторын тосоо солихдоо “W” бага тос сонго
0W-20, 5W-30 зэрэг өвлийн зориулалтын тос хөдөлгүүрийг хөнгөн асаадаг.
🛞 4. Өвлийн дугуй хэрэглэ
Хээ 4 мм-ээс дээш, зөөлөн резинтэй дугуй хальтиргааны эрсдлийг хамгийн сайн бууруулна.
❄️ 5. Машинаа 1–3 минут халаахад хангалттай
Удаан халаавал шатахуун үрэгдэнэ. Халаахдаа бүх гэрлийг унтраагаарай.
🪟 6. Шил цанталтыг багасгах
Өвлийн угаагч шингэн ашиглаж, дотор талд антифог түрхвэл цанталт мэдэгдэхүйц багасна.
🧼 7. Доод хэсэгт шавар хөлдөхөөс сэргийл
Шавар хөлдөж олон мэдрэгчийг гэмтээдэг тул тогтмол наалдсан шаврыг арилгаж байгаарай.
🧰 8. Машинд авч явах хэрэгслүүд
Jump starter, жижиг хүрз, олс, хөнжил, power bank, анхааруулах гэрэл өвөл заавал хэрэг болно.
🌨 9. Хальтиргаатай үед жолоодох гол техник
⚠️ Огцом тоормослохгүй
⚠️ Зайгаа 2–3 дахин их барих
⚠️ Хальтирвал тормоз гишгэлгүйгээр чиглэлээ зөөлөн засах
🅿️ 10. Зогсоол дээр машинаа зөв тавих
Хаалганы резин дээр силикон тос түрхвэл хөлдөхгүй.
Мөн бензинээ 3-аас доош шон буулгахгүй дүүргэж байгаарай.
🚗 MG АВТО – Япон авто машины найдвартай худалдаа
Хүйтэн өвөлд машин тань асуудалгүй, аюулгүй явах нь таны арчилгаанаас шууд хамаардаг.
Хэрэг болох хүнээ tag, share хийгээрэй! ❤️
#машин #япон #өвөлайсуй