Шонхор Халзан

Website

Шонхор Халзан 🏇🦅Шонхор халзан

20/11/2025
17/11/2025

Хан-Уул дүүргийн 14-р хороо. "Өлзийтийн 3-р буудал"-аас холгүйхэн засмал зам дагуу нэгэн том хашаа харагдана. Энэ хашаан дотор Монголын анхны "Адууны буудал"-ыг Завхан ....

🔥 Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, Аймгийн алдарт уяач Баярын Баттөрын 10 үеэрээ хурдалсан — Хурдан халтар, Уудам...
13/11/2025

🔥 Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, Аймгийн алдарт уяач Баярын Баттөрын 10 үеэрээ хурдалсан — Хурдан халтар, Уудам хүрэн, Босоо халзан азаргануудын шууд төлүүд таны гарт ирэхэд бэлэн боллоо!

🎯 Сугалаанд оролцсоноор дараах үнэ цэнтэй шагналуудын эзэн болоорой:
⸻
1️⃣ Хурдан халтар азарганы төл гүү
🏅 2006 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд хол түрүүлсэн
🏅 Арын нуурын уурхайн 1 жилийн ойд хол түрүүлсэн
🏅 “Хурдан халтар – Босоо хүлэг галын наадам”-д уралдаж айрагдсан

2️⃣ Босоо хүрэн халзан азарганы төл даага
3️⃣ Босоо хүрэн халзан азарганы төл сарваа
🏅 2018 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүү
🏅 2017 онд Улсын зүүн бүсийн аман хүзүү, Сүхбаатар сумын түрүү

4️⃣ Уудам хүрэн азарганы төл даага
5️⃣ Уудам хүрэн азарганы төл сарваа
🏅 2014 онд Жавхлант шаргын түрүү
🏅 2015 онд Халзан сумын 90 жилийн ойд түрүү
🏅 2015 онд Улсын зүүн бүсийн айргийн гурав гэх мэт олон амжилт хөвөрнө!
⸻
🌿 Нэмэлт бэлэг:
🎁 300 боодол ногоон тэжээл
🎁 7 бугуйл
🎁 7 хазаар

💰НИЙТ СУГАЛААНЫ ЭРХ 1900ш.
💰 Нэг сугалаа – 20,000₮
✨ 10-аас дээш сугалаа авсан хүмүүсийн дунд нэмэлт 1 сарвааны үнэгүй сугалаа явагдана!

📍 Байршил: Өлзийт хороолол
📞 Холбоо барих: 88983304 (Ханмөрт хамт олон)

🏦 Дансны мэдээлэл:
💳 Хаан банк: 5401457727
🌍 IBAN: 10000500
👤 Данс эзэмшигч: Д.Сэр-Од
📝 Гүйлгээний утга: Утасны дугаар

13/11/2025
🐎 АДУУНЫ БУУДАЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ!Малчид уяачид адуунд хайртай та бүхэнд зориулав!📍 Байршил: Өлзийт хорооллын төвд — зам д...
09/11/2025

🐎 АДУУНЫ БУУДАЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ!
Малчид уяачид адуунд хайртай та бүхэнд зориулав!

📍 Байршил: Өлзийт хорооллын төвд — зам дагуу, нүүрний тохитой хашаанд
🌾 Давуу талууд:
• Чанартай өвс, тэжээл, цэвэр ус бүрэн хангагдсан
• Тохитой, дулаан байр — адуу амгалан, эзэн санаа амар
• Цэвэр азарганы байр түрээсээр өвөлжүүлнэ
• Мэргэжлийн адуу арчилгаа, өдөр тутмын хяналт
• Адуу эмчлэх, асрах үйлчилгээтэй (үнэлгээ тусдаа) 🩺
• Адуу тээвэрлэж ирсэн хүмүүс хоноглох боломжтой 💤
💰 Үнэ:
• Адуу хоногийн төлбөр — 30,000₮
• Эмчилгээ, асаргаа — тусдаа үнэлгээтэй
🚗 Төв зам дагуу байрлалтай — хүрэхэд хялбар, найдвартай буудал!

📞 Холбогдох утас: 9699-3332

27/09/2025

“ГЕРМАНЫ ЭРДЭМТЭН ТОРСТЕН ХАРДЕР: ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО”

Эх сурвалж: Myagmarsuren Amgalan
Facebook-ын найзууд шэйрлээд шэйрлээд аль болох олон хүнд хүргээд өгөөрэй.

Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавилаа.
Бүхний анхаарлыг татахуйцаар “гарчигласан” Монгол орны сүйрлийн тухай энэхүү сэдвийн гол илтгэлийг Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавилаа.
Монгол хүн л юм бол хар амиа бодохоо түр орхиод, эх орондоо санаа тавиад, сэтгэлээ чилээгээд тунгаан уншаарай!
Монголын хөрс маш эмзэг,нимгэн давхаргатайг судлаачид нь сануулсаар байтал Төр засаг нь анхаарахгүй байгаа нь тун хачирхалтай бас харамсалтай!
Түүний мэргэшсэн чиглэл нь экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний ашиглалтын нөлөөлөл. Монгол Улсад 2019 оноос хойш дөрвөн жил ажиллаж амьдарч Монгол Улсын экосистем байгаль орчныг судалжээ.
Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
1.МӨНХ ЦЭВДЭГ БАЙГААГҮЙ БОЛ МОНГОЛД ОЙ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН
Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.
2.БИД МОНГОЛ ОРНЫ ОЙ МОДНЫ СҮҮЛЧИЙН ҮЕИЙГ ХАРЖ БАЙНА
Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.
3.НЭГ МЕТР КВАДРАТ ТУТАМ ТАВАН ТӨРЛИЙН Л УРГАМАЛ УРГАЖ БАЙНА
Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.
4.МАХНЫ ЧАНАР МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА
Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
5.ГОЛ МӨРӨН БУЛИНГАРТАЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ХӨРС УСААР УГААГДАН ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ АЛДАГДАЖ БАЙНА
Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.
6.МОНГОЛ УЛС МАШ ТОМ СҮЙРЭЛ РҮҮ ЯВЖ БАЙНА
Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.
7.МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 90 ХУВЬД ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС ЗОГССОН
Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.
8.МОНГОЛЫН БАЙГАЛЬ ЯГ Л ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ӨВЧТӨН МЭТ БАЙНА.
Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.
9.2030 ОНЫГ ӨНГӨРӨӨВӨЛ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.
10.МАЛЫН ТООГ 25 САЯД ХҮРГЭСНЭЭР ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ТЭНЦВЭРЖИХ БОЛОМЖ БИЙ БОЛНО.
Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.
11.ГОВЬД МОД УРГУУЛНА ГЭДЭГ ШИЙДЛЭЭ ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ
Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй, нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.
12.ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
Монгол орны ирээдүй ийм бүрхэг, аюулын төвшинд байгаа шүү дээ. Хэдүүлээ чимээгүй л байх уу???!!!
Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?

Жич: Торстен Хардерын багш нь Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ.

Цаашид янз бүрийн хэрэгтэй мэдээллүүдийг авахыг хүсвэл энэ D. Battuul хуудас дээр минь follow дарж нэгдээрэй. Баярлалаа.

Address

501, Apartment Kyokoshu, District Bayangol In Ulaanbaatar Of Mongolia
Ulaanbaatar
16060

Alerts

Be the first to know and let us send you an email when Шонхор Халзан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category