Автомашин худалдаа /улсын дугаартай/

Автомашин худалдаа /улсын дугаартай/ Японоос орж ирсэн бүх төрлийн машин худалдаа /улсын дугаартай/

2015 оны  2025 онд орж ирсэн арьс даавуу хосолсон суудалтай жолоочин суудал автомат цагаан зураас мэдэрнэ хурд баригч  р...
07/02/2026

2015 оны 2025 онд орж ирсэн арьс даавуу хосолсон суудалтай жолоочин суудал автомат цагаан зураас мэдэрнэ хурд баригч радар ослын систем 3 тал смарт өвлийн үйлчилгээ хийсэн хотын дугаар бэлгэнд гаальтай
УТАС : 89112768

2016 оны 2025 онд  орж ирсэн PRIUS 55 арьсан суудалтай урд 2 суудал хална үйлдвэрийн том дэлэгцтэй хөгжим өвлийн шинэ ду...
07/02/2026

2016 оны 2025 онд орж ирсэн PRIUS 55 арьсан суудалтай урд 2 суудал хална үйлдвэрийн том дэлэгцтэй хөгжим өвлийн шинэ дугуй тавьсан
хотын дугаар бэлгэнд
УТАС : 89112768

2011 оны 8 сарын  2026 онд орж ирсэн  SAI хар саарал өнгөтэй 4 үнэлгээтэй 53,000 км гүйлттэй гаальтай машин зарнаУТАС: 8...
07/02/2026

2011 оны 8 сарын 2026 онд орж ирсэн SAI хар саарал өнгөтэй 4 үнэлгээтэй 53,000 км гүйлттэй гаальтай машин зарна
УТАС: 89112768

gaalitai mashinuud zarna medeeleliig 89112768 utasnaas avna uu
05/01/2026

gaalitai mashinuud zarna medeeleliig 89112768 utasnaas avna uu

agaar saihan bna
05/01/2026

agaar saihan bna

07/04/2025

Машин худалдаж авахаасаа өмнө та дараах зүйлийн талаар бодоорой. Үүнд:

Машин худалдан авч, эзэмшихэд гарах зардал;
Машин худалдан авахын тулд мөнгө хуримтлуулах;
Зээл авах шаардлагатай эсэх;
Ямар даатгалд даатгуулах гэх мэт.


Машин худалдан авч, эзэмшихэд гарах зардал

Машин худалдан авахаасаа өмнө машины дилер, зар мэдээ, сонин сэтгүүл, цахим хуудаснаас машины үнийн харьцуулалт хийж судлах боломжтой.



Машин худалдан авахад дараах нэмэлд зардал гардаг. Үүнд:

Бүртгэлийн хураамж;
Даатгал (дор дурдав);
Бензин, түлш. Ямар машин худалдан авахаа шийдэхээсээ өмнө өөр, өөр түлш ашигладаг машины шатахууны зардал ямар байдаг талаар судалгаа хийж үзээрэй.
Засвар үйлчилгээ. Ямар машин худалдан авахаа шийдэхээсээ өмнө янз бүрийн машины найдвартай байдал болон сэлбэгийн үнийн талаар судлаарай. Энэ нь хожим засвар үйлчилгээнд хэр их мөнгө төлөх шаардлагатайг тооцоход тусална.


Машин худалдан авахын тулд мөнгө хуримтлуулах

Ирээдүйд машин худалдан авахаар төлөвлөж байгаа бол эхлээд машины үнийг бүхэлд нь, эсвэл тодорхой хувийг нь хуримтлуулах замаар худалдан авах зорилго тавих нь зүйтэй. Хэрхэн хадгаламж, хуримтлалтай болох тухай зарим зөвлөмжийг эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай болох нь] үзнэ үү.



Машин худалдан авахын тулд зээл авах

Машин худалдан авахын тулд зээл авахаасаа өмнө дараах зүйлсийг тунгаан бодоорой:

Танд үнэхээр машин хэрэгтэй юу? Жишээ нь, зарим хүмүүс ажил руугаа явахын тулд зайлшгүй машин барих хэрэгтэй, харин зарим хүмүүст машин хэрэггүй боловч машинтай байхыг хүсдэг. Таны худалдан авч буй зүйл танд үнэхээр хэрэгтэй юу? Эсвэл та тухайн зүйлийг авахыг хүсч байна уу? гэдгээ эргэцүүлэн бодох тухай зөвлөмжийг эндээс [Хэрэгцээ ба хүсэл] үзнэ үү.
Хэрэв танд машин үнэхээр хэрэгтэй бол:
Ямар үнэтэй машин авах;
Мөнгө зээлэхгүйгээр машин худалдан авах өөр арга зам байгаа эсэх. Жишээ нь, мөнгө зээлэхгүйгээр машин авахын тулд мөнгөө хуримтлуулж эхлэх, машин худалдан авахаа түр хойшлуулах гэх мэт. Ирээдүйдээ зориулан хэрхэн тогтмол мөнгө хуримтлуулах тухай зөвлөмжийг эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай болох нь] үзнэ үү.
Зээл авахаас өөр арга зам байхгүй бол өөр газраас хямд машин авах боломж байгаа эсэх. Таны хэрэгцээнд тохирсон, та эргүүлэн төлж чадахуйц зээлийг хэрхэн сонгох тухай зөвлөмжийг эндээс [Өөртөө тохирсон зээл сонгох нь] үзнэ үү.
Машин худалдан авах зорилгоор авсан зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг төлөх чадвартай эсэх. Өөрт тохирсон зээлийг сонгохтой холбоотой зөвлөмжийг эндээс [Өөрийн өрийг хянах нь] үзнэ үү.


Хаанаас машин худалдаж авах вэ?

Та машин эзэмшигчээс, эсвэл машин борлуулагчаас худалдан авч болно. Чанартай машиныг боломжийн үнээр худалдан авахын тулд дараах зөвлөмжийг анхаарна уу.



Зар. Машин худалдан авахаар хайж байгаа бол нэн тэргүүнд сонин, сэтгүүлийн “машин худалдана” гэсэн зар, онлайн машины худалдааны цахим хуудаснуудаас эхлээрэй. Зар сурталчилгаанаас харсан машиныг тухайн машины борлуулагч, эзэмшигч нь хямдралтай худалдаж байж магадгүй.



Туршилтын жолоодлого. Таны сонирхож тухайн машин танд тохиромжтой, сайн машин эсэхийг шалгахын тулд туршилтын жолоодлого хийх хэрэгтэй. Туршилтын жолоодлогыг цаг заваа зарцуулан няхуур хийх нь зүйтэй. Харанхуйд машины сэв, эвдрэл гэмтэл харагдахгүй учир машиныг ямагт өдрийн цагаар гэрэлд ажиглаж шалгаарай. Машин сайн мэддэг найзаа дагуулж явах талаар бодож үзээрэй. Туршилтын жолоодлого хийсний дараа найзаасаа саналыг нь сонсоорой.



Чадварлаг механикчийн туслалцаа авах. Машиныг сайн шалгаж авах өөрийн чадвартаа эргэлзэж байвал чадварлаг механикчийн туслалцаа аваарай.



Машин борлуулагчаас худалдан авах. Машины борлуулагчаас машин худалдан авах нь заримдаа эзэмшигчээс нь шууд худaлдан авахаас үнэтэй байдаг. Гэвч сонголт ихтэй, түүнчлэн танд баталгаа (хэрэв тухайн машиныг худалдан авснаас хойш тодорхой хугацаанд механик гэмтэл учирвал үнэ төлбөргүй засвар үйлчилгээ үзүүлэх баталгаа) гаргаж өгөх давуу талтай.



Машиныг эзэмшигчээс нь шууд худалдан авах. Хэрэв машиныг эзэмшигчээс нь шууд худалдан авах тухай бодож байгаа бол туршилтын жолоодлого хийж үзэх нь чухал. Түүнчлэн машины засвар үйлчилгээний мэргэжилтэнд очиж үзлэг, оношлогоо хийлгэх нь чухал. Энэ нь эвдрэл гэмтэлтэй машин худалдан авах эрсдэлийг бууруулна.



Автомашины даатгал

Автомашинтай холбоотой хоёр төрлийн даатгал байдаг:



Жолоочийн хариуцлагын даатгал. Энэ нь таны буруугаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм. Харин таны машин хулгайл өртөх, эвдэрч гэмтэх зэргээр танд хохирол учирсан бол хохирлыг та өөрөө хариуцна.


Тээврийн хэрэгслийн даатгал. Энэ нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэнэтийн эрсдэлээс үүсэх санхүүгийн хохирлыг нөхөн төлдөг даатгал юм. Таны машин болон түүний эд анги хулгайлагдах гэх мэт эрсдэлээс хамгаална.
Жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах ёстой. Хэрэв та жолоочийн хариуцлагын даатгалгүй машин жолоодвол таныг торгоно.



Автомашины даатгалын төлбөр, хураамж нь даатгалын нэхэмжлэлийн түүх, даатгалын хязгаарлалт, даатгуулагч, хамтран даатгуулагчийн нас болон тээврийн хэрэгсэл жолоодсон туршлага тээврийн хэрэгслийн төрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд:



Жишээ нь, саяхан жолооч болсон залуу хүний автомашины даатгал харьцангуй өндөр хураамжтай байна. Өмнө нь даатгалын компаниас нөхөн төлбөр авч байсан эсвэл үнэтэй машины даатгалын хураамж гол төлөв илүү үнэтэй байдаг.

Машинд хийсэн аливаа өөрчлөлтийн талаар даатгуулагчдаа мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв ийнхүү мэдэгдэхгүй бол даатгалын нэхэмжлэл гаргах үед тухайн нэхэмжлэлийг даатгалын гэрээний нөхцөлийн дагуу хамааралгүй гэж үзэх магадлалтай.

Хэрэв “автомашины даатгалын” гэрээний дагуу нэхэмжлэл гаргах шаардлагатай бол даатгуулагчаас төлөх нөхөн төлбөр болон таны машины засварын зардал хоёрын хооронд ямагт зөрүү гардаг.



Автомашины даатгалын зардал нь олон хүчин зүйлээс шалтгаална. Үүнд:

Таны нас (саяхан жолооч болсон залуу хүний автомашины даатгал харьцангуй өндөр хураамжтай);
Автомашины даатгалын гэрээний дагуу гаргасан нэхэмжлэлийн түүх;
Автомашины загвар, төрөл, үйлдвэрлэгдсэн он (хямд машины даатгал харьцангуй хямд байдаг, учир нь ийм машин эвдэрч гэмтвэл засаж сэлбэх үйлчилгээний хөлс нь хямд байдаг);
Таны автомашин сигнал ба автомат цоожлогч гэх мэт дохиолол хамгааллын хэрэгсэлтэй эсэх (ийм хэрэгсэл нь автомашиныг хулгайд алдагдах эрсдtлийг бууруулдаг учраас даатгалын төлбөр харьцангуй бага байдаг);
Таны машины жилд явсан километр;
Машинаа тавьдаг газар;
Таны гэрийн байршил;
Машины зээлтэй эсэх;
Даатгалыг ямар нөхцөл, хязгаарлалттайгаар авахыг хүсч буй гэх мэт.

07/04/2025

Машинаа удаан эдлэх үнэтэй 10 зөвөлгөө

Бид машиныхаа хэрэглээний зардал болох шатахууны үнэ, засвар үйлчилгээний төлбөр, даатгалын зардал гэх мэт зардлуудыг удирдах эрх мэдэл байдаггүй ч машиндаа хэрхэн анхаарал тавихаас шалтгаалан хэрэглээг нь уртасгаж болдог. 10 зөвлөгөөг танд хүргэж байна.

Агаар шүүгч

Ихэнх жолооч нар машиныхаа тос болон тосны шүүгчийг байнга сольж байх шаардлагатайг мэддэг. Гэвч бусад шингэн болон шүүлтүүрүүдийг ч байнга сольж байх хэрэгтэй. Жишээлбэл агаар шүүгчийг сольж байх нь таны машин шатахуун бага зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгадаг байна.

Хөргөх шингэн

Машины хөргөх системийг арчилж байх нь тос тосоолоо сольж байх шиг чухал юм. Хөргөх системийн гэмтэл нь хөдөлгүүрийг “хайлуулж” болох тул таны машинд маш том гэмтэл үүсгэж болох талтай. Урьдчилан сэргийлж хөргөлтийн системээ арчилж байх нь таны маш их мөнгийг хэмнэх боломжтой юм.

Дугуйны даралт

Дугуй нь машины хамгийн хайнга хаягдсан хэсэг юм. Ихэнх хүмүүс машины дугуйны даралтын байх хэмжээнд нь анхаарал тавьдаггүй нь машинд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэггүйтэй холбоотой юм. Дугуйны даралт нь байх хэмжээнээсээ зөрвөл машины эвдрэл ихсэхээс гадна шатахуун ихээр зарцуулдаг байна. Гэхдээ хамгийн чухал нь аюулгүйн байдал юм.

Оношилгоонд тогтмол оруулах

Та ямар нэгэн өөрийнхөө итгэдэг засварын газар эсвэл засварчныг олоод тэр нэг газартаа машинаа байнга үзүүлж байх нь танд ашигтай. Учир нь бид өвдөх болгондоо өөр өөр эмчид очиж үзүүлээд байдаггүй шүү дээ. Тийм болохоор нэг засварчнаар машинаа засуулж байх нь таны машиныг илүү сайн засаж байх болно.

Машиндаа шалгалт хийж байх

Та одооноос эхлэн машиндаа үе үе шалгалт хийж байхыг бид танд санал болгож байна. Машинаа тойруулан ажиглаж, дугуйны хий адил хэмжээтэй эсэх болон хамраа сөхөж резин хоолойнуудыг шалгах мөн бүх гэрлүүд ажиллаж буй эсэхийг шалгахад ердөө л 5 минут хүрэхгүй хугацаа зарцуулагдана. Энэ нь таны машинд гарж болох эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм.

Хянах самбарын анхааруулах гэрэл

Хэрвээ машины тосны даралт, хөргөх систем эсвэл дугуйны даралтад ямар нэгэн асуудал гарахад хянах самбар дээр анхааруулах дохио өгдөг билээ. Гэвч ихэнх хүмүүс тэр дохионуудыг анзаардаггүй эсвэл анзаарсан ч анхаарал тавьдаггүй нь нотлогджээ. Тийм ч учраас машин үйлдвэрлэгчид хянах самбарын анхааруулах гэрлийг “тэнэгүүдийн” гэрэл гэж нэрлэсэн ба хүмүүст ямар нэгэн асуудал машинд гарсныг анхааруулах гэж хийжээ.

Хуваарь гаргах

Хэрвээ та анзаарсан бол таны машины заавар дээр оношилгоонд оруулж байх хуваарь байдаг ч нэг засварчнаар машинаа засуулж байх давуу тал нь дараагийн ээлжид юу солиулах болсныг тэд мэдэж байдаг нь юм. Хэрвээ өөр өөр газар очиж машинаа янзлуулбал тэд юуг нь сольсон мөн ямар үйлчилгээ машинд хэрэгтэй болох талаар мэдэхгүй тул танд зөв зөвлөгөө өгч чадахгүйд хүрч болзошгүй.

Ухаалаг жолоодлого

Та машинаа яаж жолоодож байгаагаас шалтгаалан таны машин болон шатахуун тань хэр хурдан дуусах нь шалтгаалж байдаг. Огцом хурд авах эсвэл огцом зогсох зэрэг үйлдлүүд нь машин хэвийн хэмжээнээсээ илүү их шатахуун зарцуулаад ч барахгүй дугуй хурдан илэгдэх мөн хөдөлгүүр болон тормосын системд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Цэвэрхэн байдал

Машиныг шинээр нь харагдуулах бас нэг нөхцөл нь тогтмол угааж өнгөлж байхаар ч тогтохгүй дотор салоныг ч мөн цэвэрлэж байх шаардлагатай юм. Машиндаа үнэртүүлэгчгүйгээр цэвэрхэн үнэртэй байлгахад цаг гаргаж байхыг мөн хөлийн гишгүүрийн хивсийг тогтмол тоос сорогчоор цэвэрлэж байхыг зөвлөж байна. Хэрвээ машиндаа ямар нэгэн толбо гаргах зүйл асгавал тэр дор нь цэвэрлэж байх нь удааж байгаад арилгах гэж оролдсоноос хурдан арилдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Гадна арчилгаа

Хамгийн сүүлийн зөвлөгөө бол машинаа хадгалахдаа гражинд эсвэл тусгай хамгаалалтын бүрээсээр бүтээж байх юм. Гадаа нарны гэрэлд машиныг удаан байлгах нь гадаад өнгө төрхийг хурдан гандуулдаг бөгөөд бусад жижиг зурааснууд гарах нь элбэг байдаг.

Дээрх зөвлөгөө танд хэрхэн машинаа урт наслуулах талаар ч зогсохгүй мөн хэрхэн зөв арчилж шинэ дүр төрхийг нь хадгалах талаар ойлголт өгсөн гэдэгт бид найдаж байна. Мэдээж машин техник гэдэг бол үүрд мөнх эд биш нь ойлгомжтой гэхдээ зөв арчилгаа нь маш удаан эдлэх нэг шалтгаан болдог.

Address

22 Tovchoo
Ulaanbaatar
21000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Автомашин худалдаа /улсын дугаартай/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category