12/10/2026
Автомашин худалдаж авахад загвар, үнэ сонгохоос гадна зээл, даатгал, бичиг баримт, цаашдын засвар үйлчилгээг шийдэх хэрэгтэй болдог
➡️ Эдгээр хэрэгцээнд зориулсан худалдаа, үйлчилгээг нэг байршилд төвлөрүүлсэн “UG Motors” автомашины цогцолбор Улаанбаатарт үйл ажиллагаагаа эхлүүллээ.
➡️ Нийт 25,000 м² талбайтай, 550 автомашины багтаамжтай төвд автомашины худалдаа, сэлбэг, засвар үйлчилгээ, санхүүгийн чиглэлийн 170 гаруй бизнес эрхлэгч байрлаж байна.
➡️ Цогцолборын албан ёсны нээлт аравдугаар сарын 16-нд болно. Нээлтийн арга хэмжээг автомашин, технологи, загвар, энтертайнментыг хослуулсан “AUTO RUNWAY” шоутай зохион байгуулахаар төлөвлөжээ.