Club Lexus Mongolia

Club Lexus Mongolia Ноён Лексус
(1)

Өнөөдрийн ярилцах сэдэв. Transmission “harsh shifting” буюу хроп дугтрах.Ерөнхийдөө автомашин үйлдвэрлэгч инженерүүд эзэ...
27/05/2026

Өнөөдрийн ярилцах сэдэв.
Transmission “harsh shifting” буюу хроп дугтрах.
Ерөнхийдөө автомашин үйлдвэрлэгч инженерүүд эзэмшигчид гар кардан татахгүй хроп явах эд ангиа хайрлахгүй байна гэж үзээд EPB буюу машин зогсох үед автомат гар кардан татах системыг бүтээсэн байна. Яагаад энэ зүйл хэрэгтэй вэ гэхээр бид уруу болон өгсүүр газар машинаа зогсоогоод кардан татахгүй орхидог буцаж ирээд машинаа асааж араагаа солиход хроп дээр хүчтэй угзаралт мэдрэгддэг энэ нь хропны араа шүд цохиж араанд ороод байна гэсэн үг. Хропны тос солиуулах гээд кастер аваад харвал кастер дээрхи соронз дээр төмрийн үртэснүүд таньд харагдана тиймээс гар карданыг хэрэглэж хэвшицгээе энэ нь зөвхөн хроп бус явах эд ангиудаач бас хамгаална. Автомат карданыг гол усаар их явах бол P товч дээр удаан дарж салгаж явах хэрэртэй ус ороод татаад гацвал тавихгүй байх том асуудалтай.

LX570 2016 оноос хойш урагшаа 8 шатлалт араатай болсон зарим эзэмшигчид,засварчид хроп дугтараатай эвлэрсэн байдаг тэгвэл нэг зүйлийг хийж үзэцгээе. Хропны тос солихдоо кастер аваад зураг дээрхи бодиг буулгана бүх соленайд мэдрэгүүдийг нэг нэгээр нь тайлж аваад зориулалтын шингэнээр цэвэрлэж үз зарим нь шүүр бөглөрсөн зарим нь гацаатай байвал гацааг гаргаж чадвал асуудал шийдэгдэнэ гэсэн үг туршаад үзэхэд буруутахгүй хэрэв бүх зүйл хэвэндээ орвол ECO гэдэг горимыг толгойноосоо авч хаяаарай шулуунд явахдаа болж өгвөл SPORT дээр яв.

Уулын эгц уруу буухдаа хропоо хүндрүүлж бууж бай ингэснээр наклад шатааж филан халаахгүй айдасгүй, аюулгүй бууна.
Машин чирэх шаардлага гарвал мөн хропоо хүндрүүл явах эд ангиуддаа жоохон хайртай хандацгаая хроп хүндрүүл нь гэдэг нь мостонд хийж араагаа хамгийн хүнд L байрлалд тат гэсэн үг.
Одоо яг нэг удаа АИ-98 банк дүүргээд систем цэвэрлэх цаг нь их халуунд 98 гардаггүй шүү. Хэрэгтэй хэрэггүй үлгэрийн юманд битгий мөнгө үрээд бай жилдээ нэг удаа өөрт нь зарцуулаад үз.

27/05/2026

Шингэн зүйлс

Анх LX цувралыг унаж эхлэхэд тийм ч амархан байгаагүй ерөнхийдөө залхмаар их асуудалтай байсан нь үнэн зааж зөвлөх хүн б...
26/05/2026

Анх LX цувралыг унаж эхлэхэд тийм ч амархан байгаагүй ерөнхийдөө залхмаар их асуудалтай байсан нь үнэн зааж зөвлөх хүн байхгүй зааж ам нээх болгонд зөвхөн мөнгө байлаа тулгарсан жижиг асуудал бүрийг шийдэх бүрдээ бусдад зөвлөгөө өгч бичиж явсаар энд хүрлээ. Одоо бол LX шиг маш ойлгомжтой амар амгалан элдэв драмагүй түшигтэй,эвдрэлгүй,найдвартай ямбыг тултал эдлүүлэх онгоц алга. Юу хэлэх гээд байна вэ гэхээр юм унш миний энэ хуудсыг эхнээс нь дуустал унш тэгвэл LX-ыг ойлгох болно эхнээсээ надтай хамт байсан хүмүүс бүгд л үүнийг хэрэгжүүлсэн тэд бол жинхэнэ Lexus эзэмшигчид. Намайг машинаа тоноглож гайхууллаа гэж загнаж байна лээ Lexus-н бүх асуудлаа ойлгоод шийдчэхсэн юм чинь би одоо тэгээд машинаа эрхлүүлж тоноглохгүй өөр юу хийх үү? LX-т ганц л сул тал байна тэр нь хүний биеэнд шингэчихдэг машинаа солихоор бие нь тэр ямбыг нэхээд байдаг сул талтай.

Харанга.! Маргааш нөгөөдөр айхтар шуурах юм байна шүү. Шуурганаас машинаа хамгаалж бас болдог шүү ☝️
17/04/2026

Харанга.! Маргааш нөгөөдөр айхтар шуурах юм байна шүү. Шуурганаас машинаа хамгаалж бас болдог шүү ☝️

Хөдөө явж байгаа жолооч нарт.
Шороон шуурганы улирал эхэлсэнтэй холбогдуулан бяцхан зөвлөмж. Дэлгүүр ороод аяга таваг угаагч шингэн аваад багажиндаа хийчэхээ 🤣 юмыг яаж мэдхэв хүчтэй шуураад эхэлвэл нөгөөхөө гаргаж ирээд гадна талдаа сайхан жигд түрхчихээ тэгээд л ок. Гамшиг даваад туулсаны дараа угаалганд оруулаад угаалгахад амархан арилна гялтагнаад сайхан болно доо. Хэнэггүй яваад хүчтэй шороон шуурганд цохиулвал тэгээд мэдэж байгаа биздээ кузов будаг шил гэрэл обуд бүгд юу ч үгүй хог болдог юмаа гэж.. #Куско

Оройн мэнд.Эдийн засаг тийм сайнгүй үед үргүй зардал бүү гаргаарай гэсэн үүднээс энэ зүйлийг бичиж байна ер нь бол үнэхэ...
12/04/2026

Оройн мэнд.
Эдийн засаг тийм сайнгүй үед үргүй зардал бүү гаргаарай гэсэн үүднээс энэ зүйлийг бичиж байна ер нь бол үнэхээр залхуутай миний бичих дургүй сэдэв уг нь ойлгоод авбал маш хэрэгтэй.

За тэгэхээр ийм байна цуврал AHC буюу кузов өргөгч гэдэг тасарчихсан системтэй энэ нь Амартизатор+дамп+кузов өргөгч мотор+компьютер+өндрийн мэдрэгч+тосон шингэн гэсэн зүйлсээс бүрдсэн тусдаа аж ахуй нэгж.
Амартизатор эвдэрсэн эсэхийг яаж шалгадаг вэ? Хөлөрчихсөн бол шууд эвдэрчихсэн гэж ойлгох юм уу? Амартизатор шинээр солиод ч бүх зүйл яг хэвэндээ зүгээр л шинэ амартизатортой болж байна уу? Хуучин чинь зүв зүгээр ажиллагаатай шингэн солихдоо хэмжээг нь ихдүүлээд гадагшилсан бол яах уу ?
Амартизатор гэмтсэнийг яаж шалгах вэ?
Машинаа асаана кузов өргөгчийг LOW NORMAL HIGH гэсэн дарааллаар ажилуулна хамгийн доод түвшинд буугаад хэвийн хэмжээнд очихдоо түг2 гэсэн чимээ цаашлаад хамгийн өндөр хэмжээн дээр очихдоо зууралттай ажиилах мөн дээд түвшинд очиж чадахгүй бол амартизатор гулзайсан ажиллагаа доголдолтой байна гэж үзээд шинээр сольж болох юм.Амартизатор явах эд ангидаа хайртай бол комфорт тохиргоог сонго гэж зөвлье спорт дээр тавиад амартизатор тосыг багасгаад шороон дээр балбаад байвал гулзайх нь тодорхой шүү.

Дамп зургийг сайн үзээрэй 85% кузов өргөгчийн шингэн байрлана 15% хүчил төрөгч байна. Дамп цөмөрвөл 100% тосоор дүүрнэ ингээд бодохоор машины явдал ямар болох вэ? Гадна доргилт шингээхгүй зүгээр л хөвж эхлэнэ.
Дамп хэвийн эсэхийг шалгахад ойлгомжтой тайлж аваад голоор нь үзүүргүй нарийн төмөр оруулааад дарна хүчил төрөгч байвал өөдөөс түлхэнэ цөмөрсөн бол үгүй ингээд л болоо.

LX470 машины хувьд кузов өргөгчийн насос урд моторын хажууд байралдаг тагын аваад харвал өргөгчийн шингэн ягаан өнгөтэй байх ёстой хэрэв бохирдсон бол хар бараан болно солих цаг нь болсон гэсэн үг. Нэг зүйл сануулахад зарим нэг хүмүүс шингэн багассан гээд гидрын тормосны шингэн аваачаад хийчэхдэг энэ бол үнэхээр тэнэглэл.! Азаар LX570 дээр энэ хайрцагыг халуун моторын хажуунаас холдуулаад нүднээс далд газар хийсэн энэ нь ч зөв шийдэл болсон ингэснээр кузов уналтгүй болсон. LX470 кузов өргөгчийн асуудал үнэхээр ойлгомжтой бүх тэжээл нь урдаа ил байралсан хөдөлгүүрийн харалдаа гурван залгуур байх ёстой тэндээс гурван ширхэг өндрийн мэдрэгчийн тэжээл тэвшин дээгүүр явна энэ утасыг хэн нэгэн түгжээнээс салгаад буцааж хийлгүй орхисон бол орооцолдож тасрана OFF асаж кузов унах нь тодорхой. Халуунд шороон зам дээр кузов унана хөрөөд босно учир нь тэр шарагдаж байна өргөгчийн насос муудах уу тиймээ элэгдэлд орно насос муу ажиллагаатай удаан өргөдөг бол шинээр солих ёстой.

Кузов өргөгчийн шингэнийг 25000-35000км туулаад шинээр бүгдийн асгуулж солиулах шавар шавхай ихтэй замаар явсан бол доогуур сайтар угааж цэвэрлүүл хэвших хэрэгтэй өндрийн мэдрэгчийн буух зам дээр саад болвол зарим тохиолдолд өөрийгөө буучихсан гэсэн дохиог компьютерт өгсөнөөр машин хазайж болно гэхдээ явдал хатуурахгүй.

LX570 кузов өргөгчийн шингэнээ солиулах явцад системд хий орно. Манайд AHC AIR Bleeding хийж өгдөггүй ингэснээр кузов мэдрэг заримдаа энд тэнд зогсохоор кузов далийчахдаг энэ нь дотроо хийтэй байна гэсэн үг энэ байдлаас болж эзэмшигч сэтгэлээр унаж чадах чадахгүй газраар явж тусыг эс олно.

Би та нарыг мөнгө гэж хардаггүй учраас үргэлж зөвлөмж бичдэг үүнийг дагаад хий. LX470 LX570 явдал мэдрэг бол эхлээд өндрийн мэдрэгчийн гар тэгш зам нь цэвэрхэн үйлдвэрийн байрлал дээр бүгд байх ёстой мөн кузов өргөгчийн шингэн сольсон байх ёстой. LX570 кузов өргөгчийн насос хойд дугуйн ард байрлана машин асаана насосын тагыг аваад кузовыг HI NORMAL LOW гэсэн дарааллаар 5-10 удаа давт ямар учиртай процесс болж байна гэхээр механикаар хий гаргаж байна хий гармагц куков дахиж далийхгүй явдал мэдрэг байхгүй болно үүнийг LX470 эзэмшигч мөн хийж болноо. LX570 хувьд нэг илүү систем нь зураг дээрхи бөгтийсөн хүний дүрстэй кноп үүнийг дарчихвал бараг л автоматаар Air Bleeding хийнэ гэж ойлгоход болно.
Lexus өөрийн эзэмшигчээс ганц л зүйл хүсдэг бохир заваан байвал эвдэрч гэмтэнэ, цэвэр цэмцэгэр байвал цэнгүүлнэ энэ яг өөрийх нь зарчим шүү сайн сайханыг хүсье. #Куско

2UZFE 3URFE хөдөлгүүрийн цэвэрлэх ёстой зүйлс.Хөдөлгүүрийн клапан тогшоод дуугараад байвал хамгийн эхэнд хөдөлгүүрт байр...
11/04/2026

2UZFE 3URFE хөдөлгүүрийн цэвэрлэх ёстой зүйлс.

Хөдөлгүүрийн клапан тогшоод дуугараад байвал хамгийн эхэнд хөдөлгүүрт байрлах маслын шүүрийг үзүүлэх хэрэгтэй учир нь олон жил чанартай, чанаргүй тос хийж явсан энэ зүйлийг огт цэвэрлээгүй явснаар маслын шүүр бөглөрдөг хэрэв энэ зүйл бөглөрөх юм бол хөдөлгүүр хангалттай тос авч чадахгүйн улмаас эд ангиуд тосгүйтэж клапан тогшиж дуугарах цаашлаад хөдөлгүүр зуурах эрсдэлтэй тиймээс цэвэрлүүлж үзээгүй энэ зүйлийг анх удаа сонсож байвал шалгуулаад үзэхэд буруудахгүй. Маслын шүү битүүрсэн эсэхийг хянах самбарын маслын датчикнаас ажиглаж болно маш удаан болон заах ёстой хэмжээнээс бага зааж байвал дээрхи асуудал үүсэн байж болно.

VVT-I бохирдож тохирохгүй тос хөдөлгүүрт хийснээр хөдөлгүүр хахир дуутай болчихдог зарим тохиолдолд гинж суналттай андуурчихна тиймээс хөдөлгүүрт байрлах эдгээр зүйлийг авч цэвэрлээд тохирох тосыг хийгээд үзэх нь том зүйлээс аварч болох юм.

Яагаад LX цувралыг өөрийн машинаар сонгосон бэ гэвэл ихэнх хүмүүс Бренд эсвэл тав тух гэж хариулдаг. Миний өнцөг их өөр ...
10/04/2026

Яагаад LX цувралыг өөрийн машинаар сонгосон бэ гэвэл ихэнх хүмүүс Бренд эсвэл тав тух гэж хариулдаг. Миний өнцөг их өөр надад байнга засварын газруудаар яваад байх зав байдаггүй.
LX570 автомашины хөдөлгүүр, хроп явах эд ангиудын үл эвдрэх найдвартай байдал нь намайг нэвт өөртөө уусгасан. Мэдээж түүнийг үл мэдэгч унавал нилээн удаж байж эвдэрч мэднэ.

Бүүр илүү найдвартай зүйл гэвэл түүний үндсэн баганууд High-tensile steel өндөр цохилтод тэсвэртэй материал шингэсэн кузов рам дээвэр тэр чигээрээ ган материалаар хуягалсан учраас санаа амар хайртай бүхнээ түүнд даатгаж болно мөн энэ бүтэц нь түүнийг нэг цул болгодог учраас галзуу явдалтай байдаг бүх замыг тээрэмдээд байгаа юм.

Өшөө цаашаа бичвэл түүний гадна загвар дотор эзэлхүүн хэмжээнд хэн ч атаархана шүү дээ.
Хэмнэж болноо гэхдээ автомашин дээр лав биш
Учир нь тэр хайртай гэр бүлийг чинь бүрэн хамгаалхаар бүтээгдсэн төмөр хүлэг LEXUS.

Өдөрлөгт ирсэн хүмүүс сэтгэгдэл бичээрэй. Lexus цувралыг төлөөлж чадсан уу?Дараагийн удаа STAGE2 нэг шат ахиад очно.
31/03/2026

Өдөрлөгт ирсэн хүмүүс сэтгэгдэл бичээрэй.
Lexus цувралыг төлөөлж чадсан уу?
Дараагийн удаа STAGE2 нэг шат ахиад очно.

29/03/2026

Дрон гар утаснуудын эх хувь бичлэгүүдийг авбал дахин хураангүй оруулья өөрт байгаа хэдээрээ эмхэтгэл хийлээ 🤩

Address

Mongolia Ulaanbaatar
Ulaanbaatar
976

Telephone

+97690192222

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Club Lexus Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Club Lexus Mongolia:

Share