28/09/2020
Манай компани Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Улаанбаатар хотын бага дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд 4 сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Бид 2020.09.01 байдлаар:
Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 640 хүүхдийн хүчин чадалтай 149-р шинэ сургууль, Баянзүрх дүүргийн 16-р хороо 560 хүүхдийх хүчин чадалтай 53-р сургуулийн өргөтгөл, Налайх дүүргийн 8-р хороо 380 хүүхдийн хүчин чадалтай 109-р сургуулийн өргөтгөл зэрэг 3 сургуулийн барилгын ажлаа амжилттай дуусгаж хүлээлгэж өглөө.
Уг сургуулиуд нь гамшгийн үед хорогдох байр болон ашиглагдах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан налуу замтай, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан хөтөч хавтан болон барилл үсэгтэй бариултай, сургуулийн спорт заал нь Нидерланд улсын спорт заалны зориулалтын ОУ-ын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулагдсан, урлаг заал нь хөдөлгөөнт тайзтай, дотоод засалд үнэргүй , хүний биед хор нөлөөгүй модон, эсгий гоёлын галд тэсвэртэй хавтангууд ашигласан, гадна будаг нь байгалийн шавар будаг гэх мэт хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан жишиг сургуулиуд билээ.
Монгол улсын маань боловсролын салбарт олон улсын жишигт нийцсэн, ийм том хөрөнгө оруулалтыг 5 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа Япон улсын засгийн газар, JICA Mongolia , Япон улсын ард иргэддээ маш их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байна.