27/03/2025
🟣ИРГЭН: Өнөөдөр хүүгээ авахаар автобусанд суутал жолооч залууг хараад шоконд орлоо бас баярлах шиг боллоо.
Учир нь жолооч залуу маш цэвэрхэн хувцасласан цагаан цамц зангиатай байлаа.
Анх Солонгост очоод автобусанд суухад яг л ийм хүмүүс автобус жолоодож орж ирсэн хүн болгонтой толгой дохин мэндчилж байсан санаанд орлоо. Мэдээж анх удаа тийм соёл харж байгаа надад их сонин бас гоё санагдаж, за хө би соёлтой байх ёстой юм байна гэх бодол төрж байсан.
За тэр яахав. Заавал бүгд хослол цагаан цамц өмсөх албагүй ч юмс өөр болж байгаа юм шиг мэдрэмж төрөв. Автобусанд орж ирсэн хүн болгон жолооч залууг хараад инээмсэглэж байсан. Би ч тэсэлгүй ямар гоё харагдаж байнаа гээд хэлээд амжсан. Бид уг нь харилцаа хандлага дээр жоохон анхаарвал гоё л болох гээд байна даа. Мань чинь хичээнэ та бас хичээгээрэй кк.
Жич: Зургийг зөвшөөрөлтэй авсан. 0386 УБЧ улсын дугаартай Улаанхуаран-ТЭЦ 3 чиглэлд хүн тээвэр хийдэг залуу чамд ажлын амжилт хүсье. Ажлаа жаргаж хийж байгаа соёлтой залуу чи шүү.