11/10/2025
Toyota Prius 50, 51, 55 загваруудын ялгаа болон тоноглолуудын талаарх мэдээллийг нийт автомашин хэрэглэгч нартаа зориулан сийрүүлье ээ. Эдгээр мэдээлэл нь гэхдээ үйлдвэрлэгчийн гарын авлага, албан ёсны баримт бичиг, ном зохиолоос сийрүүлсэн онолын түвшний мэдээлэл биш бөгөөд бидний туршлага, мэдээлэл дээр үндэслэсэн болно.
1. Toyota Prius 50
Урдаа хөтлөгчтэй (2WD), хуурай (Ni-MH) батарейтай буюу бидний сайн мэддэг Prius 20, Prius 30 автомашины батарейтай ижил.
2. Toyota Prius 51
Урдаа хөтлөгчтэй, шингэн батарейтэй (Li-ion) буюу Prius 40 автомашины батарейтай ижил.
3. Toyota Prius 55
E-Four (AWD-i) систем буюу дэмжлэг шаардлагатай үед хойд хоёр 2 дугуй маажих автомат системтэй, хуурай батарейтэй (Ni-MH).
E загвар
Толин дээрх дохио, автомат гэрэл шилжүүлэгч, Smart Key, арын шил арчигч, суудал өндөрлөө, Radar Cruise Control, HUD, үйлдвэрлэгчийн ухрахын камер зэрэг тоноглолууд байхгүй хэдий ч бензин зарцуулалт хамгийн бага загвар.
S загвар,
Хамгийн түгээмэл загвар. Толин дээрх дохио, автомат гэрэл шилжүүлэгч, Smart Key, арын шил арчигч, суудал өндөрлөө, Radar Cruise Control, үйлдвэрлэгчийн ухрахын камер, цагаан зураас мэдрэгч, урд мөргөлдөхөөс сэргийлэх систем зэрэг боломжууд нэмэгддэг.
A загвар
S загварын тоноглол боломжууд + 8 тал мэдрэгч, HUD системүүд нэмэгдэнэ.
Safety Plus загвар
Ерөнхийдөө А загвартай ойролцоо. Японы замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын системтэй ажиллах боломжууд нэмэгддэг.
S Touring Selection загвар
S загварын тоноглол боломжууд + бүх суудал арьсан болохоос гадна урд хоёр суудал нь 2 түвшинд хална. Мөн 17 инчийн гоёлын обудтай болсон бөгөөд спорт Suspension нэмэгддэг.
A Touring Selection загвар
Бүх загварын боломжууд + JBL дуугаралт, унадаг LED гэрэл, Blind Spot Monitor зэрэг системүүд нэмэгдсэн, хамгийн өндөр тоноглолтой буюу дээрх бүх загварын тоноглолуудыг агуулсан загвар. Бидний ойлголтоор бол Full Option юм даа.
За тэгээд энэхүү мэдээлэл нь зөвхөн практикт суурилсан мэдээлэл бөгөөд илүү нарийвчилсан онолын түвшний мэдээллийг автын инженерүүд маань коммент-д оруулаад өгөөрэй.