30/12/2025
Дэлхийн хотууд AI хяналтын систем нэвтрүүлэхээс өмнө заавал дараах 3 зүйлийг эхэлж шийддэг:
1️⃣ Стандарт, замын сүлжээ – тэмдэг, шугам, уулзвар, саадгүй нэвтрэх замын өргөн сүлжээ
2️⃣ Хангалттай зогсоол – дүрэм зөрчихөөс өөр сонголтгүй байдал үүсгэдэггүй
3️⃣ Чадахуйц нийтийн тээвэр – машин унахгүй байж болох бодит нөхцөл бүрдүүлдэг(метро, трамвай, дугуйн зам, богино зайн тээврийн бусад хэрэгсэлүүд)
ЭНЭ ГУРАВ БАЙХГҮЙ БОЛ AI ТОРГУУЛЬ ХЭЗЭЭ Ч АШИГЛАДАГГҮЙ.
Харин манайд бодит байдал ямар байна вэ?
❌ Замын тэмдэг, шугам нь арилсан, гүйцэт түгжрэлгүй зорчих замын сүлжээ байхгүй
❌ Зогсоол нь хүрэлцээгүй → зөрчихөөс өөр аргагүй
❌ Нийтийн тээвэр нь ачааллаа дийлэхгүй
❌ Явган замаар явах боломжгүй
Ийм албадан зөрчил үүсгэж байгаа орчинд
AI-аар торгоно гэдэг бол:
👉 Замын аюулгүй байдал
👉 Соёл төлөвшүүлэлт
👉 Шударга ёс огтхон ч биш
ЭНЭ БОЛ ЦЭВЭР МӨНГӨ СААДАГ ЛУЙВАР.
Иргэд зөрчиж байгаа юм биш.
Төр өөрөө зөрчилд түлхэж байна.
Дэд бүтцээ шийдээгүй байж
Дээрээс нь AI бариад торгоно гэдэг бол
ХАРИУЦЛАГА БИШ ДАРАНГУЙЛАЛ.
Эхлээд замаа шинэчил!
Эхлээд нийтийн тээврээ шийд!
Эхлээд зогсоолоо барь!
ТЭГЭЭД ДАРАА НЬ ХАРИУЦЛАГА ЯРЬ!
Докторант Э. Бат-Эрдэнэ