Gzl car

Call Website

Gzl car Машин бол хэрэглээ, аюулгүй байдал, гоёл гангараа, сэтгэл ханамж

Герман чанар 3000сс турбин хөдөлгүүрийн хүч, хурд авалт, моторын чимээ, тав тух, luxury хийц мэдрэхийг хүсвэл унаад үзэх...
02/06/2026

Герман чанар 3000сс турбин хөдөлгүүрийн хүч, хурд авалт, моторын чимээ, тав тух, luxury хийц мэдрэхийг хүсвэл унаад үзэх ёстой хүлэгдээ.

2016/2020 (2019.12sar orj irsen) BMW X5 3000cc(N55) benzin standart, twin turbo гар дамжаагүй эдэлгээ цэвэрхэн FULL OPTION машин зарна.

Baingiin BAVARIA MOTORS.r uilchilgee hiigddeg

(тохирно)
Утас 99991530
Банк бус 20%с дээш зээл судлана
Машин оролцуулж болно.

Том онгойдог бүтэн лүүктэй
Арьсан суудалтай( halna)
Гүйлт 78к km (20к орж ирсэн)
Арын зорчигчийн паарны удирдлага
Шил рүү km цацна
4wd буюу 4 дугуй хөтлөгчтэй
8 шатлалт хроп
Auto on/off буюу мотор амраагчтай
Premium sound system (маш гоё дуугаралттай)
Sport_comfort_eco mode ууд
360° camera
8 тал мэдрэгч
Будаг засварт орж байгаагүй
Явах эд анги хийх зүйлгүй
Өвөл зуны 8 шинэ дугуйтай
Өвлийн НАНО хучлага дагуулна

Бензин турбо моторын чимээ, хүч , чамин хэрэглээнд дуртай бол гоё зохицно

Үнэ тохирвол дугаартай нь өгнө

HARRIER  сонгоход анхаарах зөвлөмжPage -ээ дэмжээд LIKE SHARE. Harrier  хөлөглөгчдөдөө үргэлж хэрэгтэй мэдээллийг хүргэж...
28/06/2025

HARRIER сонгоход анхаарах зөвлөмж

Page -ээ дэмжээд LIKE SHARE.
Harrier хөлөглөгчдөдөө үргэлж хэрэгтэй мэдээллийг хүргэж байх болно.

Асуултаа коммент хэсэгт үлдээгээрэй.

Одоогоор монголчуудын хамгийн их унаж эдлэж байгаа загвар буюу 2р үеийн харриер загваруудын ялгааны талаар ойлголт өгөх зорилготой дараах мэдээллийг бэлтгэж байна. Мэргэжлийн инженер биш хувь хүний туршлага дээр үндэслэн бичиж байгаа тул авах гээхийн ухаанаар хандан буруу зөвийг зөвлөн сайжруулахыг та бүхнээс хүсье.

Эдгээр загвар нь 100% бензин хөдөлгүүрт болон хайбрид буюу цахилгаан бензин хосолсон хөдөлгүүрт гэж 2 ангилна. Энгиийн харриер 2003, хайбрид загвар нь 2005 оноос 2012 он дуустал үйлдвэрлэгдсэн ба 2014 оноос 3р үеийн харриер үйлдвэрлэгдсэн болно.

Одоогоор монголд 3300сс хайбрид болон 2400сс урдаа хөтлөгчтэй загварууд ашиглагдаж байна. Багахан хувийг Fulltimetai энгийн харриер эзлэж байна. Одоо дээрх загваруудын давуу болон сул талуудтай танилцая.

Хайбрид харриер нь урд дугуй 3300сс бензин хөдөлгүүр хөтлөх ба хойд дугуйг ухаалаг цахилгаан хөдөлгүүр (e-four) дэмжин ажилладаг. e-four систем нь бензин хөдөлгүүр өндөр ачааллах үед буюу хүчлэх үед ажилладаг ба шаардлагатай үед ухаалаг системийн удирдлагаар ажилладаг юм. Давуу тал нь бензин хөдөлгүүрт ачаалал нэмэхгүйгээр туулах чадварыг нэмнэ. Харин зарим тохиолдолд батерэйний цэнэг болон бусад зүйлээс шалтгаалан хүссэн үед ажилладаггүй нь дутагдалтай. Үнийн хувьд 45-53 сая орчим худалдаалагдаж байна.

Энгийн харриер нь 2400сс, 3000сс, 3500сс гэсэн сонголттой байдаг ба эдгээр нь мөн fulltime-тай болон урдаа хөтлөгчтэй гэсэн 2 төрөлд хуваагдана. 2400сс загвар хамгийн элбэг буюу 80-90% ийг эзэлдэг бол үлдсэн хувийг бусад 3.0 , 3.5 загвар эзэлнэ. Эдгээр бензин хөдөлгүүрийн 10-20% нь л fulltimetai буюу олдоц багатай үнийн хувьд бага зэрэг илүү байдаг. Энгийн fulltime-тай харриер нь кропноос кардан гол хойд бөгс араан дээр очин хойд 2 дугуйг хөтлөх буюу бүх дугуй ижил хүчээр тасралтгүй хөтөлдөг. Харин урдаа хөтлөгчтэй харриер моторын хүчийг 100% урд 2 дугуйнд хуваарилна. Үнийн хувьд 40-48сая орчимд худалдаалагдаж байна.

Бензин зарцуулалт: Гадаа байдаг, УБ хотод өвөл зун гэсэн байдлаар 100км-т дунджаар: хайбрид харриер зундаа 10-12, өвөлдөө 20-25; энгийн 2400cc 2wd зун 12-14, өвөл 17-22 зарцуулж байна. 3.0, 3.5cc harrier болон fulltime-тай загварууд 2wd загвараас 2-4л илүү зарцуулна. Дээрх загварууд өвөл зун шулуун замд 8-10л дунджаар царцуулна. Машины эд ангиудын элэгдлээс хамааран өөр байдаг тул ойролцоогоор дундаж зарцуулалт ийм байна.

Давуу болон сул талууд:

Hybrid загвар Хурд хүч, туулах чадвар сайн, хөнгөн явдалтай, дулаан үед бензин зарцуулалт бага. Цахилгаан тоног( компьютерүүд, мэдрэгчүүд, руль тоормосны аппарат, батерэй, цахигаан мотор г.м) ихтэй нь эвдрэл гарах магадлал бага зэрэг их ба тэдгээрийн өртөг нь энгийнтэй харьцуулвал өндөр. Гол ус гатлах нь цахилгаан тоног шатах эрсдэлтэй. Өвөл бага зэрэг их иднэ (20-25) e-four систем зарим үед ажиллахгүй хий эргэх нь бий. Гол ус гатлахгүй гамтай унаж чаддаг жолооч таньд олон давуу талыг мэдрүүлэх хүчтэй сайхан унаа.

Энгийн харриер үнийн хувьд хамгийн хямд. дотоод эд ангиуд энгийн ( рулийн аппарат гидр, цахилгаан тоногууд цөөн) тул эвдрэл гарах нь бага, эвдрэл гарсан ч онош олох засахад арай хялбар. Бартаат зам цас шавартайд туулах чадвар муу талдаа 2.4сс бага зэрэг дүлий санагдах боловч энгийн хэрэглээтэй буюу суурин газар засмал замаас холддоггүй ( Элс, шавар, өндөр даваа бага) хүнд хамгийн тохиромжтой.

Fulltime-тай энгийн харриер хайбрид харриертай ойролцоо үнэтэй, 4 дугуй жигд хүчээр хөтөлдөг тул энэ загварын туулах чадвар хамгийн өндөртэй нь. Мэдээж моторын багтаамжаас хамаарч чадал нь өөр буюу 3.5сс fulltime загвар 2р үеийн харриер дотроо хамгийн туулах чадвар өндөртэй нь гэж хэлж болно. Бензин зарцуулалт 2wd загвараас 2-4л илүү байна. Энэ загвар нь үйлдвэрээс гарахдаа цөөн тоогоор гарсан тул олдоц багатай байдаг нь бага зэрэг үнэтэй байх шалтгаан болдог.

Дүгнэлт: Эдгээр загварын аль нь сайн бэ гэхээс илүү аль таний хэрэглээнд тохиромжтой вэ гэдэг дээр дүгнэлт хийнэ үү.

- Суурин газар бартаат замаар явдаггүй хүнд 2.4сс энгийн харриер үнэ хямд боломжийн сонголт. Тал хээр, говийн бүсийн аймаг сумдад тохиромжтой.

- Хөнгөн явдалтай хүчтэй машин унах дуртай, бага зэрэг бартаа саадаар явчихдаг, засвар үйлчилгээний зардалд санаа зовохгүй нэгэнд хайбрид тохиромжтой. Хотууд болон гол ус гатлах шаардлагагүй аймгуудад тохиромжтой. сумдуудад засвар үйлчилгээний асуудал тулгарах магадлалтай.

- Хурд авалт явдал гэхээс илүү хүрэх газраа хүрдэг бяртай машин шаардлагатай бартаат зам цас шавранд их явдаг хүнд тохиромжтой, 2.4сс хүч багадах тохиолдолд 3.0, 3.5 гэх сонголтууд боломжтой. Засмал зам дэд бүтэц сайн хөгжөөгүй монгол нутагт хаана ч унах боломжтой сонголт. Алтай хангайн уул ус ихтэй болон элстэй говийн аймаг сумдуудад унахад тохиромжтой унаа.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Gzl car posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category