19/02/2020
БИ ХЭН БЭ?
Би бизнес санааны эрэлчин, тоног төхөөрөмжийн судлаачын ажлыг сүүлийн 14 жил тасралтгүй хийж байна. Иймээс ч www.terbumtan.com сайт маань олны хүртээл болоод 12 жилийн нүүр үзлээ.
Тоног төхөөрөмжийн худалдаа гэдэг бол их хэцүү ажил. Аливаа тоног төхөөрөмжинд сайн муу гэсэн чанарын ялгаа их байх бөгөөд түүнийг таниж мэднэ гэдэг хэцүү. Ийм болохоор яг үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж, Монголын нөхцөлд тохирох тоног төхөөрөмжийг инженер хүний нүдээр харж байж сонголт хийдэг. Нөгөө л нэг Монгол хүний гараараа барьж нүдээрээ харж байж итгэдэг зан л даа.
Манай сайтаар дамжуулан жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авсан хувь хүн болон аж ахуйн нэгжийн тоо сүүлийн хоёр жилд давхардсан тоогоор 700 гаруй болоод байна.
Тэдний 90 хувь нь худалдан авсан тоног төхөөрөмжиндөө сэтгэл ханамжтай байдаг бол 10 хувь нь гомдол гаргадаг. Сайтынхаа нэр хүндийг унагааж, муу тоног төхөөрөмж нийлүүлэхээс хамгийн их айдаг болохоор гомдол гаргасан хүмүүсийн тоног төхөөрөмжийг худалдан авсан үйлдвэрүүдтэй дахин харилцдаггүй.
Бас зарим нэг харилцагч маань техникийн мэдлэг муутайгаасаа болоод тоног төхөөрөмжтэй буруу харьцаж, эвдлэх тохиолдол хааяа нэг гардаг. Гэвч тэр нь маш цөөн. Тухай бүрт нь үйлдвэрээс нь зөвлөгөө аваад, ажиллуулах зааврыг нь хэлж өгдөг. Зарим нэг эвдэрсэн эд ангийг нь үйлдвэрээс нь үнэ төлбөргүй ч нийлүүлж тусалдаг.
Хөрөөгүй мужаан, анжисгүй тариачин байдаггүй гэж Хятад хүмүүс ярьдаг. Үнэхээр үйлдвэрлэл явуулж байгаа хүн аль болохоор хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, гар ажиллагаа багатай байх нь чухал. Хүн залхаасан гар ажиллагаа ихтэй үйлдвэрт ажилчин тогтдоггүй. Тэгээд ч үйлдвэрийн бүтээмж гар ажиллаагаар хийж байгаа тохиолдолд бага байдаг. Ашиг орлого ч тийм сайнгүй.
Иймд үндэсний үйлдвэрлэлийг механикжуулж, хэрэгцээт тоног төхөөрөмжийн мэдээллээр нь хангах ажлыг би хийдэг. Үндэсний үйлдвэрлэгч нарт маань тоног төхөөрөмжийн бодит мэдээлэл маш их хэрэгтэй.
Өдөр бүр залууст үйлдвэрлэл явуулах талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Үзэж харсан мэддэг зүйлээ сэтгэл харамгүй хэлж өгөх гэдэг бол миний хувьд амьдралын утга учир болоод байна.
Хятад газар 14 жил бизнес аялал хийж, олон арван үйлдвэрээр хэсэж явсан миний хэлсэн бизнес санаа дүү нарт маань хэрэг болдог. Тиймээс ч үнэгүй мөртлөө үнэт зөвлөгөө авсан залуучууд маань миний офис дээрээс сонирхолтой кино үзсэн мэт сэтгэл хангалуун гардаг.
Бид сайн багажтай болоод сэтгэж чадсан цагт юуг ч бүтээж чадах тал бүрийн авъяастай ард түмэн.
Хийе бүтээе гэсэн залуу дүү нартаа хэрэгтэй 2000 гаруй тоног төхөөрөмжийн бодит мэдээлийг санг бэлтгэж чадсандаа сэтгэл хангалуун амьдарч байна. АМЬДРАЛ САЙХАН.
Би Тэрбумтан сайтыг бүтээж чадсан, Сейфний бус сэтгэлийн ТЭРБУМТАН!!! гэж өөртөө урам хайрладаг 60 настан.
https://terbumtan.com/index.php
Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.