26/08/2026
⛽️Сүүлийн үед шатахууны чанартай холбоотой асуудал ихээр яригдаж байна. Чанар муутай түлш, бензинээс шалтгаалан хөдөлгүүр доголдох, хүч муудах зэрэг асуудал үүсэх нэг шалтгаан нь бензин насос болон түүний шүүлтүүр байдаг.⛽️
🔧 Бензин насосны шүүлтүүрийг ойролцоогоор 50,000–100,000 км тутамд шалгаж, шаардлагатай бол солихыг зөвлөж байна. Түлшний чанар болон ашиглалтын орчноос хамаарч солих хугацаа өөр байж болно.
⚠️ Шүүлтүүрийг удаан хугацаанд солихгүй явбал:
• Түлшний даралт буурах
• Бензин насос ачаалалтай ажиллах
• Хөдөлгүүр доголдох
• Насос гэмтэх эрсдэл нэмэгдэх
🚨 БЕНЗИН НАСОСНЫ ГЭМТЛИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД
1️⃣ Машин удаан асах эсвэл асахгүй байх
2️⃣ Хөдөлгүүр хүчгүйдэх, доголдох
3️⃣ Түлшний зарцуулалт нэмэгдэх
4️⃣ Хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асах
5️⃣ Хурд авах үед тасалдах, хүч муудах
6️⃣ Түлшний хэмжээ заагч хэлбэлзэх, буруу заах
Хэрэв таны машин дээр дээрх шинж тэмдгүүд илэрч байвал бензин насос, түлшний даралт болон шүүлтүүрийг оношлуулж шалтгааныг зөв тодорхойлоорой.
📞 Зөвлөгөө авах: 80874040
🔧 Мэргэжлийн оношилгоо — асуудлыг таамгаар биш, хэмжилтээр тодорхойлно.