04/12/2023
Lexus RX-ийн ялгааг асуудаг хүмүүст
Lexus RX III-ын тухай товчхон.
Лексусын RX загвар нь 1997 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн байдаг ба дунд оврын кроссовер (cross over) төрөлд багтдаг.
Одоогоор үйлдвэрлэл, дизайны 4 дэх үедээ яваа.
RX III
2004 оноос эхлэн боловсруулан хуучин загвар, кузовыг үндсээр нь өөрчилсөн бөгөөд 2007 онд Токиогийн авто үзэсгэлэнд олноо танилцуулж, 2008 оны 11 сараас эхний загвар үйлдвэрээс гарч байж.
Энэ загвараас эхлэн Япончууд дотооддоо ч Lexus нэрээр нь борлуулдаг болсон.
Дотроо AGL/GGL/GYL10, GGL/GYL15, GYL16 гэж бий.
Эдгээр нь хоорондоо хөдөлгүүр болон, явах ангиараа ялгаатай.
RX270 (AGL10) хамгийн жижиг 1AR-FE 2.7 л багтаамжтай, 188 морины хүчтэй бензин хөдөлгүүртэй, 6 шатлалт хурдны хайрцагтай, урд тэнхлэгээрээ хөтөлдөг.
100 км/цаг хурдыг 11 секундэд авах боломжтой. Хамгийн сайн тоноглогдсон нь RX350-ийн дунд зэргийн тоноглолтой дүйцнэ.
Хамгийн багадаа хотод 13.3л/100км, шулуун замд 7.7л/100км зарцуулах боломжтой.
RX350 (GGL10/GGL15) 2GR-FE 3.5 л багтаамжтай, 275 морины хүчтэй бензин хөдөлгүүр, 6 шатлалт автомат хурдны хайрцагтай, урд эсвэл бүх дугуйн хөтлөгчтэй.
100 км/цаг хурдыг 8 секундэд авах боломжтой.
Хамгийн багадаа хотод 13.1/100км, шулуун замд 9.8л/100км зарцуулах боломжтой.
RX450h (GYL10/GYL15/GYL16)2GR-FXE 3.5 л багтаамжтай, 248 морины хүчтэй бензин хөдөлгүүр дээр 123 кВт чадалтай урд болон 50 кВт чадалтай хойд цахилгаан хөдөлгүүрүүд нэмэгдэж нийтдээ 299 морины хүчтэй болдог. 6 шатлалт E-CVT хурдны хайрцагтай. Дан урд болон E-Four системийн бүх дугуйн хөтлөгчтэй.
100 км/цаг хурдыг 7.8 секундэд авах боломжтой.
Хамгийн багадаа хотод 6-8л/100км, шулуун замд 6-8л/100км зарцуулах боломжтой.
GYL10 нь энгийн пүрш, амортизатортай, дан урд хөтлөгчтэй.
GYL15 нь энгийн пүрш, амортизатортай бүх дугуйн хөтлөгчтэй.
GYL16 нь хийн нум, амортизатортай (кузовын өндөр намыг 3 байрлалд тохируулдаг) бүх дугуйн хөтдөгчтэй.copy