Auto impex

Auto impex Авто машины худалдаа, зөвлөгөө

Сонирхолтой баримт #14Flatmobile бол дэлхийн түүхэн дэх хамгийн намхан машин юм. Өндөр нь ердөө 19 инч хүрдэг байна.
19/01/2021

Сонирхолтой баримт #14

Flatmobile бол дэлхийн түүхэн дэх хамгийн намхан машин юм. Өндөр нь ердөө 19 инч хүрдэг байна.

Сонирхолтой баримт #131922 онд Chevrolet анхны машины радио бүтээсэн бөгөөд 200 долларын үнэ хүрч байжээ. Олон шүүмжлэли...
19/01/2021

Сонирхолтой баримт #13

1922 онд Chevrolet анхны машины радио бүтээсэн бөгөөд 200 долларын үнэ хүрч байжээ. Олон шүүмжлэлийг араасаа дагуулж жолоочийн анхаарлыг сарниулсан дэмий зүйл гэж үзэж ашиглахыг хориглож байжээ.

Coнирхолтой баримт #12Дэлхийн хамгийн хүнд лимузин 50,000 фунт жинтэй. Энэ нь 3 зоогийн газар 1 баартай 40 хүртэлх хүний...
19/01/2021

Coнирхолтой баримт #12

Дэлхийн хамгийн хүнд лимузин 50,000 фунт жинтэй. Энэ нь 3 зоогийн газар 1 баартай 40 хүртэлх хүнийг зөөвөрлөх багтаамжтай байдаг байна.🤩🤩🤩🤩

Сонирхолтой баримт #11Rolls Royce-ийн үйлдвэрлэж байсан машины 75 хувь нь одоог хүртэл зам дээр давхисаар байгаа ажээ.
19/01/2021

Сонирхолтой баримт #11

Rolls Royce-ийн үйлдвэрлэж байсан машины 75 хувь нь одоог хүртэл зам дээр давхисаар байгаа ажээ.

Сонирхолтой баримт #10Машинаа аюулгүй зогсоох 7 алхам:1. Таны машины тормоз автомат уу, стандарт уу? Та машинаа ямар төр...
08/01/2021

Сонирхолтой баримт #10

Машинаа аюулгүй зогсоох 7 алхам:

1. Таны машины тормоз автомат уу, стандарт уу?

Та машинаа ямар төрлийн тормозтойг сайн мэдэж байх нь зүйтэй. Өнөө үед автомат тормозны системтэй (АВS) машин олон болжээ. Автомат болон стандарт тормозны үйлдэл харилцан адилгүй байдаг. Автомат тормоз дээр хөлөө тавиад нэгэн жигд гишгэхэд тормоз автоматаар тохируулагддаг. Харин стандарт тормозыг хурдаа сааруулахын тулд хөлөө олон дахин авч тавин гишгэж тохируулах хэрэгтэй байдаг.

2. Тоормос ажиллагаагүй болсон эсэхийг баттай мэд

Эхлээд тормозон дээрээ зөөлөн гишгэ. Хэрэв ямар нэгэн хариу үйлдэл мэдрэгдэхгүй бол хүчтэй гишгээд үз. Хөлний дор даралт мэдрэгдэж гишгэхэд хатуу байвал тормоз ажиллагаагүй болжээ гэсэн үг.

3. Хаазнаасаа хөлөө ав.

Машинаа зогсоохын тулд мэдээж эхлээд хурдаа багасгах хэрэгтэй. Тиймээс хаазнаасаа хөлөө аль болох хурдан ав.

4. Машинаа хамгийн тохиромжтой зүгт чиглүүл.

Хүн харж байгаа зүг рүүгээ бие нь ч мөн ханддаг. Өөрөөр хэлбэл та сандарсан үедээ зөв чиг уруу биш харин мөргөчихгүй юмсан гэсэн зүйл дээрээ хараагаа төвлөрүүлснээс болж жолоодлогоо ч алдана. Тиймээс аль болох тайван байж хаашаа явах уу гэдгээ бодож, яг тэр зүг уруугаа анхаарлаа төвлөрүүлснээр жолоогоо ч мөн зөв зүгт хандуулж чадна.

5. Замаас гар.

Боломжтой бол замын хажуу уруу эсвэл шороотой газар уруу машинаа гарга. Явж байсан зам солигдоход машины хурд ч мөн саардаг.

6. Гар тормозоо тат.

Жолоодлогоо алдаж, тормоз ажиллагаагүй болсон үед гар тормоз буюу бидний хэлж заншсанаар кардан тус болж болох юм. Гэхдээ та эхлээд хурдаа багасгахгүй бол гар тормоз татсан ч машин тань шууд зогсохгүйг анхаар. Гэнэт гар тормоз татахад хүчтэй доргилт үүсч болзошгүй.

7. Эцсийн арга.

Тормоз ажиллахаа больчихлоо, гэтэл зогсохгүй л бол хүн амьтан эсвэл бусад машиныг дайрчих гээд байдаг. Тэгвэл энэ үед хэрэглэж болох эцсийн нэг арга бол хүмүүсээс хол өөр ямар нэгэн аюул багатай зүйлийг мөргөж зогсох юм.

Суудлын даруулгаа шалгахаа хэрхэвч мартаж болохгүй!!! Хамгийн боломжийн бай бол замын хашлага болон тусгаарлах зурвас. Эсвэл мод, гэрлийн шон, эзэнгүй машин ч байж болно. Ингэж зогсох нь тодорхой хэмжээний хохирол учруулах боловч бусад хүмүүсийг гэмтээхгүйн тулд хийж болох эцсийн алхам юм

Сонирхолтой баримтууд #91995 онд Тоёота компани нь хайбрид машин үйлдвэрлэх санаагаа Токиогийн мотор шоунд анх олон нийт...
08/01/2021

Сонирхолтой баримтууд #9

1995 онд Тоёота компани нь хайбрид машин үйлдвэрлэх санаагаа Токиогийн мотор шоунд анх олон нийтэд танилцуулсан ба дараа жилээс нь туршилтын ажлаа эхлүүлсэн. Приусын анхны NHW10 загвар 1997 оны 12-р сарын 10-нд худалдаанд гарсан.( prius' энэ үг нь Латинаар 'анхдагч' ' анхных' гэсэн болно )

Хянах самбар дээр асдаг гэрлийн тайлбар
08/01/2021

Хянах самбар дээр асдаг гэрлийн тайлбар

Сонирхолтой баримтууд #8Өнөө цагт дэлхийн хамгийн том, хамгийн их даацтай уул уурхай өөрөө буулгагч машины дээд амжилтыг...
04/01/2021

Сонирхолтой баримтууд #8

Өнөө цагт дэлхийн хамгийн том, хамгийн их даацтай уул уурхай өөрөө буулгагч машины дээд амжилтыг 2013 оны намар тогтоосон. Энэ аварга машин бол Беларусийн алдарт "БелАЗ" компанийн "БелАЗ 75710" хэмээх загвар юм. Дэлхийн хамгийн том өөрөө буулгагч буюу уул уурхайн тээвэрлэгч болсон "БелАЗ 75710" машин 450 тн-ын даацтай болсон бөгөөд өмнөх амжилтыг 87 тн-оор давуулсан байна.

Дэлхийн хамгийн том машиныг хийх 644 сая ам.долларын төслийн хүрээнд "БелАЗ 75710" загварын эхний гурвыг хийсэн бөгөөд анхны хэрэглэгч нь Кузбассын уурхай болсон байна. 2014 онд Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгджээ.

Үзүүлэлт:
Өндөр: 8.16 м
Өргөн: 9.87 м
Урт: 20.6 м
Ачаа өргөх үеийн өндөр:
Тэнхлэгийн тоо: 2
Тэнхлэг хооорондын зай: 8 м
Өөрийн жин: 360 тн
Нийт жин: 596.9 тн
Даац: 500 шот.тн буюу 450 тн
Дээд хурд: 64км/цаг
Дугуйны хэмжээ: 59/80 R63
Түлшны савны багтаамж: 4,732 литр
Хөдөлгүүр: тус бүр нь 2300 морины хүчтэй хос Siemens MMT 500 хөдөлгүүртэй.

Address

Улаанбаатар хот, сонгино хайрхан дүүрэг 32-р хороо авто худалдааны төв
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00

Telephone

+97695680808

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Auto impex posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Auto impex:

Share