Ориг Авто шил /Orig auto shil/

  • Home
  • Ориг Авто шил /Orig auto shil/

Ориг Авто шил /Orig auto shil/ Манайх 2010 оноос хойш бүх төрлийн авто машины оргинал шилийг хэрэглэгч танд нийлүүлж байна.

08/05/2026

Манай диллер үйлдвэрийн автомат үйлдвэрлэлийн хэсэг

🚗 ХАГАРСАН САЛХИНЫ ШИЛЭЭ СОЛЬЖ АМЖААГҮЙ ЯВАА ЮУ?👉 “Ориг авто шил” танд хурдан, чанартай шийдэл санал болгож байна!🔧 Мэрг...
29/04/2026

🚗 ХАГАРСАН САЛХИНЫ ШИЛЭЭ СОЛЬЖ АМЖААГҮЙ ЯВАА ЮУ?
👉 “Ориг авто шил” танд хурдан, чанартай шийдэл санал болгож байна!

🔧 Мэргэжлийн суурилуулалт
🛡 Оригинал, баталгаатай шил
⏱ Түргэн үйлчилгээ (30мин–2 цаг)
💧 Ус нэвтрэхгүй, бат бөх суурилуулалт

📸 Өмнө ба дараах ялгаа
Таны машин яг л шинэ мэт болно ✨

📞 Утас: 7227-8558

📍 Салбар 1: Эх нялхасын баруун хойно, Бичилийн МТ колонк дээр 7227855-2
📍 Салбар 2: Чулуун овооны тойргоос зүүн тийш, БЗД авто оношлогооны баруун талд 72278558-3

👉 Өнөөдөр солиулаад, аюулгүй жолоодоорой!

#АвтоШил #СалхиныШил #ШилСолих #Улаанбаатар #АвтоЗасвар

23/04/2026
Машины салхины шилний ирмэгээр байрлах тэрхүү хар хүрээ болон уусалттай цэгүүд ямар учиртайг та бодож байсан уу? Энэ бол...
21/04/2026

Машины салхины шилний ирмэгээр байрлах тэрхүү хар хүрээ болон уусалттай цэгүүд ямар учиртайг та бодож байсан уу? Энэ бол ердөө нэг загвар биш, шинжлэх ухааны нарийн тооцоолол юм.

Наалдамхай байдлыг хангана: Шилний хар хүрээ нь салхины шилийг машины их биед тогтоож байгаа цавууг (urethane) нарнаас ирэх хэт ягаан туяанаас (UV) хамгаалдаг. Ингэснээр цавуу муудаж, шил унахаас сэргийлдэг. Шил халах үед хар хүрээ нь илүү хурдан халдаг бол цагаан шил нь арай удаан халдаг. Энэхүү температурын зөрүүгээс болж шил хагарахаас сэргийлж, хар цэгүүд нь температурыг зөөлөн уусгаж өгдөг байна.

Тэрхүү хар хүрээ нь шилний цаана байгаа муухай харагдах цавууг халхлан, машиныг илүү үзэмжтэй харагдуулдаг. Мөн толины ард байрлах цэгүүд нь нарны хурц гэрлийг халхалж жолоочийн нүдийг хамгаалдаг.

Амьдралд бидний анзаардаггүй маш олон жижиг детал бүр өөрийн гэсэн утга учир, үүрэг хариуцлагатай байдаг ажээ.

21/04/2026

Ковш механизмийн шил тааруулж хийж байна. 99224732

12/04/2026

Манайхаан зөөлөн яваарай 👌

copy #     ХҮНИЙ УНААГ БҮҮ ШИНЖБайсхийгээд л “Juke хэр вэ?” гэсэн пост харагдана. Доор нь “хог” гэх мэт сэтгэгдэл дүүрэн...
09/04/2026

copy # ХҮНИЙ УНААГ БҮҮ ШИНЖ

Байсхийгээд л “Juke хэр вэ?” гэсэн пост харагдана. Доор нь “хог” гэх мэт сэтгэгдэл дүүрэн.

Аан гээч, машин гэдэг бол зүгээр л хэрэглээ.
Та хаана, ямар хэрэгцээнд ашиглах гэж байгаагаасаа шалтгаалаад сонголтоо хийх нь зөв.Түүнээс биш хэн юу гэхийг бодоод байвал хэзээ ч сэтгэл ханахгүй.

“Хог” ч гэнэ үү, “гоё” ч гэнэ үү — ялгаагүй.
Яг асуудал тулгарахад тэд өмнөөс чинь хариуцлага хүлээхгүй.

Жнь: Би хувьдаа эмэгтэй жолооч хүний хувьд
авсаархан машин сонгосон.
Хааяа шороон замаар явах тул өндөр байх, удахгүй гадаад явах тул зөв хүрдтэй байх, заримдаа зураг, бичлэг хийдэг болохоор “look”-тэй байх хэрэгтэй байсан. Аан тийм, анхны минь машин тул элдэв зүйл болвол сэлбэг олдоцтой, засвар үйлчилгээ элбэг байх.
Тэгээд л бүх талаараа нийцэж байсан тул энэ сонголтыг хийсэн.
Аз таарч, их сайхан хүмүүсээс авсан болохоор ч тэр үү машиндаа бүр хайртай. 2016 онынх, 2019 онд орж ирэхдээ 55к гүйлттэй байсан. 2025 онд би 61к гүйлттэй аваад 6 сар болоход сая л 70к босго давлаа. Өвлийн 4 дугуй, аюулгүйн камер меморитой, гар амраагч өөр юу юу ч билээ бүх юмтай нь 29-д авч байсан.
Илүү үнэтэй, чамин машин авах боломж байсан ч надад хэрэгтэй зүйлсийг хангаж байгаа нь энэ тул эргэлзээгүй.

Миний гутлыг өмсөөд алхахгүй шиг,
миний машиныг унаад өмнөөс минь ажил амжуулахгүйгээс хойш
нэгнийхээ унааг гоочлоод яах вэ.
Сайхан эдэлсэн машин ямар ч байсан сайхан л байдаг юм билээ.
Харин гамгүй хэрэглэсэн бол ямар ч брэнд байгаад нэмэргүй — сэг л болдог.
Хүн өөрийн сонирхол, хэрэгцээ, санхүүдээ тааруулаад
юу авах, юуг унах нь өөрийнх нь хэрэг.
Juke сонирхдоггүй, “хог” гэж боддог бол
энэ группт яг юугаа хийж сууна вэ?
Өөртөө эвтэйхэн хувцсаа өмс,
өөртөө тохирсон машинаа уна,
өөртөө тухтай амьдралаа бүтээ.

Алтан шар зам тань дардан байх болтугай!

Ориг Авто Шил-д Juke урд шил бэлэн байгаа шүү👍

Бензиний үнэ өсөх юм бол боож тавичихаад  2 шаргаараа л гүйгээд байхаас 🤣🤣🤣
08/04/2026

Бензиний үнэ өсөх юм бол боож тавичихаад 2 шаргаараа л гүйгээд байхаас 🤣🤣🤣

07/04/2026

Авто Шилний мэргэжсэн сервис
Ориг Авто Шил

Хаяг:
Та өөрт ойрхон байршилаа сонгоорой. Салбар 1-Эх нялхасын баруун хойно МТ колонк руу эргээд Ориг Авто Шил сервис 7227-8558 руу залгаж 2 товчийг дарна уу?
Салбар 2 . Хаяг: БЗД ийн авто оношлогооны баруун талд зам дагуу 7227-8558 руу залгаж 3 товчийг дарна уу?

Өдөр бүр 10-18 цагт шууд ирээрэй.

Хаяг: Та өөрт ойрхон байршилаа сонгоорой. Салбар 1-Эх нялхасын баруун хойно МТ колонк руу эргээд Ориг Авто Шил сервис 72...
03/04/2026

Хаяг:
Та өөрт ойрхон байршилаа сонгоорой.
Салбар 1-Эх нялхасын баруун хойно МТ колонк руу эргээд Ориг Авто Шил сервис 7227-8558 руу залгаж 2 товчийг дарна уу?

Салбар 2 . Хаяг: БЗД ийн авто оношлогооны баруун талд зам дагуу 7227-8558 руу залгаж 3 товчийг дарна уу?

Өдөр бүр 10-18 цагт шууд ирээрэй 🤗

03/04/2026

Artemis II: Багийн бүрэлдэхүүний талаар

Багийн ахмад Рид Уайзман: Түүний гол үүрэг даалгаврыг цуцлах командыг өгөх юм. Түүнд ямар ч үед Artemis II даалгаврыг цуцлах эрх мэдэл байгаа бөгөөд түүнийхээ хэрээр хариуцлага хүлээх учиртай.

Тэрээр тэнгисийн цэргийн нисгэгч бөгөөд F-14 Tomcat болон F/A-18F Super Hornet зэрэг сөнөөгч онгоцыг жолоодож байсан туршлагатай аж. Мөн 2009 онд НАСА-гийн сансрын нисгэгчээр сонгогдож байжээ. Олон улсын сансрын станцад 2014 онд 165 хоногийг өнгөрүүлж байсан туршлагатай нэгэн.

Багийн нисгэгч Виктор Гловер: Тэрээр сар луу нисэж буй анхны өнгөт арьст сансрын нисгэгч болж байна. Гол үүрэг нь Orion хөлгийн жолоодлого болон хөдөлгүүрийг хянах бөгөөд сансарт 60-90 минутын турш жолоодлогыг гартаа авах туршилтыг гүйцэтгэнэ.

Тэрээр мөн тэнгисийн цэргийн нисгэгч байсан бөгөөд ахмад цолтой. Нийт 40 орчим онгоцоор 3,000 гаруй цаг ниссэн туршлагатай аж. Мөн инженерчлэлийн гурван магистрын зэрэгтэй гэдгийг онцлууштай. Тэрээр 2020 онд SpaceX-ийн Crew Dragon хөлгийн эхний нислэгээр олон улсын сансрын станцад очиж байжээ. Үүнээс гадна 4 удаа задгай сансарт гарч байсан арвин туршлагатай сансрын нисгэгч юм.

Кристина Кук: Түүний хувьд гүн сансрын орчин хүний биед хэрхэн нөлөөлөхийг судална. Мөн сар луу нисэж буй анхны эмэгтэй гэдгээрээ түүхэнд үлдэнэ. Тэрээр зүгээр ч нэг сонгогдсон нэгэн биш бөгөөд сансарт тасралтгүй 328 хоног байсан рекордын эзэн юм. Энэ нь дэлхийг 5,200 гаруй удаа тойрсонтой тэнцэнэ. Түүний хувьд цахилгааны инженерчлэл болон физикч мэргэжилтэй.

Сансрын нисгэгч болохоосоо өмнө Антарктид дахь Өмнөд туйлын станц болон Гренланд арал дээрх эрдэм шинжилгээний ажлын багийн гишүүн байжээ. Өөрөөр хэлбэл хүнд нөхцөлд олон жил ажилласан туршлагатай эрдэмтэн юм.

Жереми Хансен: Түүний хувьд Канад улсын иргэн бөгөөд сарыг зорьж буй анхны АНУ-ын иргэн биш сансрын нисгэгч болж байна. Канад улсын агаарын хүчний хурандаа цолтой ба CF-18 сөнөөгч онгоцны нисгэгчээр ажилладаг байжээ. Тэрээр 2009 онд CSA-ийн сансрын нисгэгчээр сонгогдсоныхоо дараа анх удаа сансарт нисэх гэж буй нь энэ юм.

Хэдхэн цагийн өмнө 54 жилийн дараа инженер, нисгэгч, шинжлэх ухаанчаас бүрдсэн баг Artemis II-ийн даалгаврыг биелүүлэхээр хөөрлөө.

Тэд сарыг тойрч эх дэлхий рүүгээ буцан ирэх юм. Энэ удаад саран дээр газардахгүй. Нийт сансарт байх хугацаа 10 хоног.

Харин хоёр жилийн дараах Artemis IV-ийн даалгавар саран дээр газардах юм.

Address

Эх нялхасын баруун хойно , Бичил хороолол МТ колонкын эсрэг талд, Ulaanbaatar, Mongolia

16061

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+97690802442

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ориг Авто шил /Orig auto shil/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ориг Авто шил /Orig auto shil/:

  • Want your business to be the top-listed Autos & Automotive Service?

Share