08/09/2023
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яам нь 2023 онд хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулан сайн дураар нутаг буцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яам 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өөрөө сайн дураар нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлж, буцаж тус улсын хилээр орох эрхийг хязгаарлахгүй байх зохицуулалт бүхий “Хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд зориулан сайн дураар нутаг буцах тусгай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү хөтөлбөр нь Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин суух дэг журмыг хангахаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа баривчилгааны аяны хүрээнд гадаадын иргэд өөрсдөө сайн дураараа нутаг буцах тохиолдолд тухайн гадаадын иргэдэд урамшуулал олгож, ингэснээр гадаадын иргэдэд сайн дураараа нутаг буцах боломжийг олгохоор түр хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр юм.
➢ Хугацаа: 2023.09.11-2023.12.31
➢ Хамрах хүрээ: Өөрийн сайн дураар нутаг буцах гадаадын иргэд
Жич: Бүгд Найрамдах Солонгос Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгтэн, хилээр гарах тушаалыг биелүүлээгүй гадаадын иргэд тус хөтөлбөрт хамаарахгүй.
➢ Хөнгөлөлт: Хууль бусаар оршин суусны торгуулийн төлбөрөөс чөлөөлнө. Хилээр буцаж нэвтрэх эрхийг хязгаарлахгүй.
Хууль бусаар оршин суугч гадаадын иргэн энэ удаагийн сайн дураар нутаг буцах хөтөлбөрийн хугацаанд нутаг буцахгүй байж байгаад хууль бус гадаадын иргэний баривчилгаанд баригдсан тохиолдолд албадан гаргагдах ба тухайн иргэн багадаа 30 сая воны торгуулийг төлж, тус иргэний хилээр буцан нэвтрэх хугацааг тогтооход хатуу арга хэмжээ авагдах болно.