07/08/2015
Таны хянах самбарын VGRS, VSC гэрлүүд асаад байна уу
Өнөөдөр рулийн тохиргоо нь алдагдсан хянах самбарынх нь VGRS , VSC гэрэл нь ассан 470 ирлээ. Хурдтай явж байгаад огцом дарснаас болж дугуй нь чиг байхад рулийн өнцөг 120 градус орчимоор хазайжээ. Нэр бүхий засварын газраар орсон чинь рулийг нь механик болгохоос өөр аргагүй гэж. Уг алдааг машиных нь ECU-хандсанаар засах боломжтой байдаг бөгөөд элдэв зүйл сольж машинаа эвдэх хэрэггүйг сануулах нь зүйтэй гэж үзлээ. Манай хувьд энэ төрлийн гэмтлийн тохиргоог хийж гүйцэтгэнэ.
Сүүлийн үед нэлээд автомашинууд цахилгаан жолооны системтэй болсон. Цахилгаан жолооны системд гидрийн насос , мөн түүнийг ажиллуулах ремень дамжуулга, шингэн дамжуулах труп гэх зэрэг төхөөрөмжүүдийг байхгүй болгосноор автомашины шатахуун зарцуулалтыг багасгах, мөн рулийн гидрийн шингэн солих, гидрийн насосгүй учир илүү дуу чимээ багатай жолоодлого нь өмнөхөөсөө сайжирсан байдаг.
Ийм алдааны үед мэргэжлийн байгуулагад хандахыг зөвлөж байна.