Tulga Auto Service - Erdenet

Tulga Auto Service - Erdenet Авто задаргаа, авто худалдаа.
Утас: 88446788
Хаяг: Эрдэнэт хот Баянөндөр сум Уртын гол баг 1р гудамж 8тоот

07/10/2026

Приус 20 ком батерей зарна. 88446788

21/09/2026

Хумхын ордныхон буюу үймээн самууны эздийн зурхайг хэлье😁 Хумхууд өөрийн гсн бодолтой, нээлттэй сэтгэдэг. Энд төрсөн хүмүүсийг хорон сарказмын "хаад, хатад" гэж болно. Егөөдсөн үгс нь цаанаасаа ундардаг тул хүн гомдоож магадгүй гэдгээ ойлгосон ч аль хэдийн амнаас нь уначихсан бдг.

Санчир, Тэнгэрийн ван хэмээх 2 гарагийн нөлөөнд оршдог Хумхууд гэнэт л хүчтэй болчихдог, сэтгэл хөдлөлдөө хамаагүй чирүүлж болохгүй хүмүүс. Санчир гуай чинь гэнэт хүч ороод эцэг Тэнгэрийн ванг баруун хойш нь явуулчихсан түүхтэй🙏🙏🙏

Хумхууд эхлэл тавигч энергитэй, өөрчлөлтийг өөрөөсөө хийнэ гдг уриатай гэхэд хилсдэхгүй. Юу ч байсан хийчихдэг, хөрвөх чадвар өндөр, хэрэгтэй гэж үзвэл хэнийг ч түлхэж унагаана, татаж чангаана, туг ч барина, тугал ч хариулна. Хумх олон ур чадвартай ч үнэмшилтэй худал ярихыг бол чадахгүй. Үнэнийг хэлэх боломжгүй нөхцөл байдалд орвол огт юу ч хэлэхгүй байхыг илүүд үзнэ. Ухаалаг бга биз🥰

Ер нь юмыг сайжруулаал яваад байдаг, суусан газраасаа шороо атгаад босдог хүмүүс.

Хумхын ордныхныг түрүүлж сэтгэдэг гэж хэлэхгүй ч түрүүлж хардаг гэж хэлж болно. Хэний ч хараагүй өнцгийг тэд харчихсан байдаг. Тэд харсан л бол бусадтайгаа хуваалцдаг, таниулахыг хичээдэг. Маш шаргуу, бүр ядаргаатай хөдөлмөрч, гэхдээ бас зүгээр сууж утгаар нь чадна.

Хумхын нөлөөлөгч Тэнгэрийн Ванг хүү нь харгис гэж хөнөөсөн байдаг нь тэднийг харгис байж болох хэмээн санагдуулдаг. Тэнгэрийн Ван хамгийн хүйтэн гараг атал хүүдээ хороогдсон нь хамгийн дулаан сэтгэл гэлтэй🙏🙏🙏 Хумхуудаас ямар ч сэтгэл гарна.

Өөрчлөлт гдг тэдний хувьд хэцүү зүйл биш. Ажлаа ч хийнэ, амарч ч чадна, зугаацаж ч чаддаг, эморохыг ч сурсан. Ер нь шалаа угаачихаад цалингаа тавьдаг захирал байдаг даа. Тэр бол Хумхууд👍

Хумх бол агаар махбодьтой гэх ч гал махбодьтой гарагийн нөлөөлөлд байдаг. Тэд дайчин, баатарлаг чанартай тул сэтгэлийн тэнхээ ихтэй. Хумхууд хээр чонотой тааралдвал эр эмгүй "азны юм хийморь сэргэлээ, өшөө ойртоод харъя" гэхээр хүмүүс🤪 Аймхай зан маш бага.

Харгис байж чадах ч халуун дотно, элэгсэг байдал нь тэдэнд илүү зохимжтой❤️ Хөгжим сонссон үедээ бол тэд бүрэн уусна.

Хумхуудын гол сул тал нь тэдний уур. Уур нь хүрсэн үедээ хэнийг ч өрөвдөхгүй тул тэднээс хол бай. Уур нь гарсан хойноо юу ч болоогүй юм шиг байж чадна. Гэхдээ тэр нь мартсан гсн үг биш шүү. Энэ тэгж уур хүргэсэн дээ гээд л сэтгэлийнхээ мухарт хадгалчихна. Уураа хүрэхээр тэрийгээ суга татаж гаргаж сэтгэлээ хөөрөгддөг аюултай хүмүүс🙏 Энэ чанар нь дайны талбарт бол тунчиг хэрэгтэй зан. Тэд гарцаагүй баатар болохоор хүмүүс.

Хумхын бас нэг муу чанаруудын нэг нь аливаа зүйлийг хэтрүүлэн, ургуулан бодох юм. Зарим зүйлийг стресстэх, сэтгэл түгших хүртлээ бодож хэт дүн шинжилгээ хийдэг ч хожим нь тийм ч том асуудал биш байсныг ойлгодог.

1сарын хумхууд матрын ордтой төстөй. 2р сарын хумхууд Загастай жоохон ойр. Жишээ нь 1р сарын хумхууд эрч хүчтэй, нууцлаг, өөрийнхөөрөө зүтгэх зан нь давамгайлдаг бол 2р сарын хумхууд бие даасан, ухаалаг, болгоомжгүй зангууд нь давуу байдаг. Мэдээж дээрх зангууд 2ууланд их бага хэмжээгээрээ байдаг гсн үг шүү дээ.

Хумхууд ерөнхийдөө яриасаг, өвөрмөц, хошин мэдрэмжтэй, маш бүтээлч. Хүнийг танихдаа гарамгай. Малд хүртэл нүдтэй🤓 Маш том мөрөөдөлтэй, мөрөөдлөө хэрэгжүүлдэг. Хумхыг басах хэрэггүй. Үнэхээр том зүйлсийг мөрөөдөж түүнийгээ хэрэгжүүлж чаддаг хүмүүс. Тэдэнд ухаан, уран сэтгэмж, төлөвлөгөө, тэвчээр гээд мөрөөдлийг нь бодит болгох бүх зүйл бий.

Үндэс хүрдээ нээж, өөрийгөө таньсан, хүчээ мэдэрсэн хумх хэний ч үгэнд автахгүй. Эв хавгүй үг хэл нь хүртэл мэргэн цэцэн болно😇Хүрд нь нээлттэй хумхууд бусдын үгийг өгөөмөрөөр, тэвчээртэйгээр сонсдог, үүн шигээ өөрийн үзэл бодлыг чанга хэлэхээс айдаггүй. Маш их бодож тунгааж байж олж авдаг учир өөрийн үзэл бодол итгэл үнэмшлийг хамгаалахад бэлэн байдаг👍

Хумхууд эцэг эхээ сонсдоггүй мэт боловч хамгийн их сонсч анзаардаг, өөнтөгч хүмүүс. Дуугүй байж чадах ч голыг нь зуртал хэлдэг хүмүүс. Тэднийг өдөж байж элдэв муугаа хэлүүлвээ таануус. Тэгчээд сүүлд нь гомдол нтр яриад ч хэрэггүй, хумхууд угаасаа таануусаас уучлал гуйхгүй, хумхууд уурласан үйлдэлдээ уучлал гуйдаггүй. Гсн ч тэд хэдий их уурласан байлаа ч бусдад үргэлж 2дахь боломж өгдөг. Өөрөөр хэлбэл танаас уучлал гуйх бус танд уучлал гуйх боломж өгдөг. Бас л айхтар ухаан шүү🤓 Хумхын энэ занг мэдэхгүй хүмүүс 2 дахь боломж өгөнгүүт эндүүрээд даварнаа😁 Уургүй байхдаа бол "за уучлаарай" гээл хээв нэг инээнэ😉

Тэд хэдий ууртай ч бусдын хэлсэнд сохроор итгэж, дагахаас илүү дүгнэлтийг өөрөө хийдэг, чөлөөт, бие даасан сэтгэгчид. Хэнтэй найзалж хэнийг өөрийн ертөнцөд нэвтрүүлэхээ бодолтой сонгодог. Хумх дотно хүмүүсээ сэтгэлээр унаж, уйтгарлахад дургүй, ярилцаж сэтгэлээ уудлахыг нь сонсоно. Зүгээр сонсоод зогсохгүй мэргэн, ашигтай зөвлөгөө өгнө.

Урьдчилан тааварлах аргагүй нь Хумхын үндсэн шинж юм. Хумхууд өнгөрснөөс суралцдаг, алдаагаа давтдаггүй онцгой чанартай.

Эцэст нь хэлэхэд заримдаа хумхууд үнэхээр хачин. Тэдний тухай зарим цуу яриа үнэн. Хумхаас заримдаа хүмүүсийн царайг гайхшруулах хачин гэмээр үйлдлүүд гарч ирдэг. Хүмүүс өөр гаригаас ирсэн юм биш байгаа гэж харддаг ч найзууд нь этгээд занд нь харин ч дуртай, ер нь хэн энгийн зүйлд дурлахав...уйтгартай шүүдээ.

Удаан хүлээлгэсэн болохоор нүнжигтэй их мэдээлэл хийлээ😉

Сэтгэл нь ханав уу Хумхууд минь? Хэр тохирч бн даа?

YOGA MED

21/09/2026
Приус 20ууд задарсан. Хэрэгтэй сэлбэгээ утсаар асуугаарай. 88446788
21/09/2026

Приус 20ууд задарсан. Хэрэгтэй сэлбэгээ утсаар асуугаарай. 88446788

18/09/2026

Тун удахгүй...

Address

Уртын гол
Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tulga Auto Service - Erdenet posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share