19/10/2023
GOLDEN DRAGON BUS: ОРОН НУТГИЙН АВТОБУС ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ДЭЛХИЙН 120 ГАРУЙ УЛСАД ХҮРЧ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ҮЙЛДВЭР БОЛСОН НЬ.
1992 онд байгуулагдсан Golden Dragon компани нь Xiamen хотод байрладаг бөгөөд эхний хэдэн жил автобус угсарч, борлуулдаг байв.
Энэ үедээ автобусны сэлбэг хэрэгслээ бүгдийг нь импортоор авдаг байсан.
2002 оны сүүлээр Xiamen хотод нийт 170,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан Golden Dragon компанийн шинэ үйлдвэрийн бааз албан ёсоор үйл ажиллагаагаанд орж үүний үр дүнд зөвхөн нэг жилд л гэхэд 2500 ширхэг автобус, вагон үйлдвэрлэжээ.
2006 онд Хятадын автомашины иж бүрэн экспортын баазаар хүлээн зөвшөөрөгдөж 2008 онд ЕХ-ноос WVTA гэрчилгээгээ авч 2014 онд тус автобус үйлдвэрлэгч компани нь Саудын Арабаас 27 сая гаруй ам.долларын үнэ бүхий 638 ширхэг сургуулийн автобус захиалга авч үүнээс хойш гадаад зах зээл дэх борлуулалт тогтмол өсч байна.
2017 онд 3.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалттайгаар Xiamen хотод 369,800 метр квадрат шинэ үйлдвэрийг барих ажил эхэлсэн. Уг үйлдвэр нь аж үйлдвэрийн 4.0 стандартын дагуу ухаалаг робот, big data менежмэнт , дижитал симуляци зэрэг хамгийн дэвшилтэт технологиудаар тоноглогдсон бөгөөд энэхүү дижитал үйлдвэр ашиглалтанд орсоноор Golden Dragon компани нийт 1 сая метр квадрат буюу дэлхийн хамгийн том автобусны үйлдвэртэй болсон.
2021 онд COVID-19-ээс үүдэлтэй хорио цээр, сорилтыг үл харгалзан Golden Dгаgon компанийн гадаад борлуулалтын орлого шинэ дээд амжилт буюу 280 сая ам.долларт хүрчээ.
“Бид технологийн шинэчлэлд тууштай хандсаар ирсэн. Одоогийн байдлаар Golden Dragon 230 гаруй оюуны өмчийн эрхийг эзэмшдэг бөгөөд үүнд 25 шинэ бүтээлийн патент байдаг” гэж тус компанийн ерөнхий инженер мэдэгджээ.
Golden Dragon Bus
https://goldendragonbus.com